Төмөр замын Төв эмнэлгийн эмч нар “Эмнэл зүйн сургагч багш”-аар бэлтгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Төмөр замын Төв эмнэлгийн эмч нар “Эмнэл зүйн сургагч багш”-аар бэлтгэгдлээ

Төмөр замын Төв эмнэлгийн эмч нар “Эмнэл зүйн сургагч багш”-аар бэлтгэгдлээ

УБТЗ-ын төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Япон улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг өөрийн эмнэлэг дээр зохион байгуулав.

Япон улсын сургалтын агуулгын хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх уг сургалтыг үндэсний хэмжээний чиглүүлэгч багш нар удирдан явуулж, Төв эмнэлгийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй 24 их эмч хамрагдсанаар Төв эмнэлэг нь их эмч нарын төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага болж, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн резидент эмч нарыг сурган дадлагажуулах боломжтой болж байна.

Мөн тус эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд багц цагийн сургалт зохион байгуулах эрх авч, бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж