Амбиц нь хэтийдсэн түшээ

76:1

Амбиц нь хэтийдсэн түшээ

Амбиц нь хэтийдсэн түшээ

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон Мөнхөөгийн Оюунчимэгийг танилцуулж байна.


Амбиц, арга чаргаараа аль ч намын эмэгтэйчүүдийг урдаа гишгүүлээгүй хууль тогтоогч бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм. УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан ялалт байгуулж, парламентад хууль тогтоож суугаа нь ч хэнтэй ч зохицон, улс төрийн тоглолт хийж ирсэнтэй нь холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

УИХ-д анх удаа сонгогдсон жилдээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороог удирдаж, шуугиулсан нь ч хэр амбицтай улстөрч вэ гэдгийг тод харуулсан. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг парламентад анх удаа сонгогдсон гишүүнд байнгын хороо удирдах эрх олгож байсан нь үгүй ч М.Оюунчимэг гишүүнд боломж гаргаж өгсөн. Энэ нь цаашид карьераа ахиулах суурь нь ч болсон юм.

Ер нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд хаана албан тушаалын орон зай гарна, тэнд нэр нь давхар яригдаж ирсэн гэж хэлж болно.

Өнгөрсөн жил УИХ-ын дэд даргын суудал эзгүйрч, МАН дотор марафон өрнөхөд нэр нь цохиж л явсан. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо даргаа өөрчлөх болоход мөн л нэр нь хавчуулагдсан. Хэдийгээр тус холбоог удирдах эрх олдоогүй ч энэ чөлөөнөөр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болж, давхар алба хаших болсон.

Сүүлийн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад М.Оюунчимэг гишүүний нэр яригдах болсон нь кейс тавьж, янз үзэж байна гэхээс илүү Засгийн газарт ажиллах сонирхол, эрмэлзэл байгааг илтгэж буй. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракцад харьяалагдаж ирсэн түүний хувьд Л.Оюун-Эрдэнийн багт багтах “шаанс” бага юм.

Хэдийгээр түүнд Засгийн газарт багтах боломж бага ч ах дүү нараа төрийн чухал албанд байршуулж чадсан сүйхээ бий. Тодруулбал, төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяаг Монгол банкны хянан шалгагчаар, хүү Л.Эрхэмзаяаг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц тээвэр логистикийн албаны даргад зүтгүүлж, ажилд оруулсан гэх хэл ам дагадаг.

Харин Covid-19 цар тахалтай Монгол Улс тэмцэж байсан хүнд үед хүү Б.Энхмөрөн нь төрийн албаны шалгалт өгөлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь шүүмжлэл дагуулж, чөлөөлөгдөж байв.

Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетыг төгссөн, ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхлүүлж, ММ агентлагийг удирдаж байсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ үеэс улс төрд орох замналаа эхлүүлсэн гэж хэлж болно.

Тэрбээр хүүхдийн мөнгийг бүгдэд тэгш олгох ёстой гэсэн байр суурь баримталж ирсэн. Энэхүү байр сууриа УИХ-аар 2023 оны төсөв хэлэлцэх үед илэрхийлж байсан ч бүлэг нь тоогоогүй.

Одоо ч энэхүү байр суурь дээрээ зогсдог бөгөөд “Хүн бүр нийгмийн гарал үүсэл, хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой тул цаашдаа анхаарч шийдэх асуудал. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим гэж үзэж байна” гэж хэлээд Засгийн газрын гишүүддээ ч ад үзэгдэж байв.

УИХ-д ажиллах хугацаандаа Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох тогтоолын төсөл, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх хуулийн төсөл, Банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг бусад гишүүдийн хамтаар санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Тэрбээр УИХ-д анх сонгогдсон жилд хөрөнгө орлого нь огцом өссөн гурван гишүүний нэгээр зарлуулж, УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор “шүүлгүүлж” байсан. Тодруулбал, 2020 онд “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом өссөн байна гэж үзэн, асуудлыг хэлэлцэхийг шаардсан. Гэхдээ Хөрөнгө орлогыг нь шүүж үзэхэд огцом өссөн нь батлагдаагүй, энэ нь техникийн алдаа гаргасантай холбоотой гэж үзэн, дуулиан дарагдсан юм.

Харин саяхан чуулганы нэгдсэн хуралдаан дээр  "CU", "GS25" гэсэн хоёр сүлжээ дэлгүүр бусад жижиг хүнсний дэлгүүр хаагдахад хүргэж байна, шударга өрсөлдөөн  байна уу гэдэг асуудлыг хөндсөн нь олны дургүйцлийг хүргээд буй.

Гэхдээ тойргийнхон нь ам сайтай байдаг. Учир нь, Чингэлтэй дүүргийг төлөөлөн УИХ-д ажиллах болсноор сургууль, цэцэрлэгүүд олноор баригдаж нийгмийн тулгамдсан асуудлуудын нэлээд нь шийдэгдсэн гэж үздэг. Мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн амжилттай яваа нь Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй “Шинэ хороо”, “Эко хороо” гэдэг. Уг төслийн хүрээнд одоогоор тус тойргоос 1000 орчим айл яндангаа буулгаж, цахилгаанаар халаалтаа шийдсэнээр хашаандаа тохь тухтай амьдардаг болжээ. Цаашид дээрх хоёр төслөөс “Эко хороо” нь үргэлжлэн хэрэгжинэ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1995 онд ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер
  • 2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч
  • 1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал
  • 2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
  • 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал
  • 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

  • 2007 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-03-28 66.181.184.248

Halamjaa r het huutsulduj ner olj avahiig hicheedeg bh

Avatar

ДОРЖ 2023-03-28 103.229.121.241

ЭНЭ ДЕБИЛ ЮМ ХҮН ХҮНИЙ АМАНД ОРЧИХ ГЭЭД Л ГАЙ БОЛООД ЯВДАГ НЭГ МУУ СУРВАЛЖЛАГЧ БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ. ТОЛГОЙ МУУ УХААН ДУТУУ ЮМ БАЙЖ ИХ САНААТАЙ. МАН Ы ХУЛГАЙЧУУД ЯМАР Ч ТЭНЭГИЙГ ТЭНГЭРИЙН АМЬТАН ШИГ БОЛГОДОГ ШИДТЭЙ "НАМ" ЮМ ДАА.

Avatar

зочин 2023-03-28 66.181.176.182

хэт тэнэгтэх нь хүний дургүйг хүргэдэг

Avatar

bi 2023-03-28 192.82.89.102

Их хурлын гишүүн гэдэг лайтай ажил энэ их хурлын гишүүн хүнд бусад гишүүн болоогүй нөхөд нь алергитдаг юм шиг өөрсдөөхүнээс илүү юм шиг илүү харж билүү долоогсод монголоор нэг доромжлох тусам нь 7 бурхан од шиг глалз

Avatar

Нэргүй 2023-03-28 60.126.73.28

Ийм хувиа хич3эсэн дээрэнгүй , өөрийгөө бодсон боловсрол төлөвшил гүй авгайгаар монгол улс яаж ичихгүй болдоло бариулж чадаж байна. Ард түмэн тенэг биш шүү!!!! Англо орос хэлтэй гэнэ үү…… ха ха

Avatar

Нэргүй 2023-03-28 122.201.31.8

танай тэнэг авгай гай тарьна.

Avatar

Зочин 2023-03-28 103.212.117.173

1996 онд АН-д сүртэй гэгч нь элсэж явсан авгай юм. Үүнийг МАН-ЫНХАН МЭДДЭГ БОЛОВ УУ.

Avatar

Нэргүй 2023-03-28 64.119.25.163

Хохнь та нарт заяасан заяа чинь ахиад сонго муу улны новшнуудаа.

Avatar

Зочин 2023-03-28 66.181.186.58

Чингэлтэйнхний уран бутээл, ирэх сонгуулиар энийгээ дахиж гаргаж тэнэгтэв дээ, кк

Avatar

Зочин 2023-03-28 139.5.217.180

сөрөг хүчин МАН.ын нөхдийг байнга харааж доромжилж гүтгэж гүжирдсэн коммент бичих үүрэг бүхий тусгай орон тооны цалинтай цөөнгүй хүмүүс байнга байдаг бололтой

Avatar

Уншигч 2023-03-28 202.9.47.12

Энэ үнэхээр цаашаа явахгүй ээ. Юм л бол дуугарч байдаг, бүгдийг мэддэг дүртэй, бөөн амбиц.

Avatar

zochin 2023-03-28 68.100.116.11

Ene l*****n shulamaat tor dutaa yu. boovoo hohood suuj bn biz

Avatar

Нэргүй 2023-03-28 66.181.182.174

Шахаад юм гарахгүй бензин нь дуусчихсан, иймэрхүү хоцрогдсон шунал тулам чунгаануудаас саалах хэрэгтэй….

Avatar

Зочин 2023-03-28 64.119.22.44

Улс орныхоо төлөө, ард түмний ахуй амьдралын төлөө бодитой санал гаргадаг, гаргасан саналаа ажил болгодог цөөн гишүүдийн нэг шүү дээ. Тойрог булаалдсан, сонгуульд ялагдсан нөхөд байнга л энэ эмэгтэйг сошиалаар балбаж харагдах юм. Идсэн эрүү хувхайрдаг хойно идүүлсэн ч УРГААРАЙ, гишүүн ээ. Таны тойрогтоо санаачилсан ажлууд бүгд урагштай яваа.

Avatar

Нэргүй 2023-03-28 202.9.46.112

ger horoolloos chin hasahdsan yum alga, utaa bagassan yum alga, dahij songohgui ee.
ger horoolliig barilgajuulah ajil yarisaar sonsogdson, getel yu ch hiigeegui, songohgui ee, dahij hezee ch songohgui.

Avatar

Нэргүй 2023-03-28 103.229.120.27

Эмэгтэй гишүүд дотор АН-ын гишүүн асан Батчимэг л толгой цохидог байлаа. Харамсалтай нь сайн нь түрүүлээд өнвгөрчих юм даа

Avatar

Нэргүй 2023-03-28 139.5.217.180

Юу бүтээсэн юм,Улс орон сүйрүүлж, эдийн засаг хохироож ард иргэдийн амьдралыг хүндрүүлсэн гэгдэж бусд нөхдийн хамт иргэдийн дэмжлэг авч чадалгүй төрийн албанаас зайлуулагдсан биз дээ

Avatar

Нэргүй 2023-03-28 66.181.183.127

BUSHUUHAN SONGUULI BOLOOD ENE MET HUMUUS HURDAN BUUGAASAI .BURHAN MINI M

Avatar

Bold 2023-03-28 66.181.181.178

Оюунчимэгийг дахиж сонгож хэрхэвч болохгүй шүү монголчуудаа!!!!.Хувийн амбиц хөөсөн их хурлын гишүүн байх чадваргүй хүн шүү.!!!!

Avatar

Нэргүй 2023-03-28 139.5.217.180

Харин ч нийгмийн төлөө санаа тавьж бусдаас илүү ажиллаад байх шиг харагддаг,Ийм хүмүүсийг л ардчилсан намын үл бүтэх этгээдүүд газарт ортол муулж адгийн муухайгаар гүтгэдэг, Сөрөг хүчнийхээ нэр төрийг хугалахын тулд ямар ч бохир явуулга хийхээс буцахгүй этгээдүүд

Avatar

оргилхүү 2023-03-28 124.158.66.103

бид дахиад сонгохоор бүгд тохиролцоод ухуулах хуудас номыг нь бэлдэж зөндөө мөнгө зарчихаад байна эрт анхааруулж байхгүй юу хийж байсан н**ш вэ

Avatar

зочин 2023-03-28 192.82.74.38

ам ажил нь байнга зөрж байдаг их худалч хүндээ.

Avatar

Нэргүй 2023-03-28 64.119.26.123

Сарангэрэл, Оюунчимэг ,Ундрам мэтийн МАН -ын хогнуудаас л салцгааж үзээрэй таминь. ялангуяа энэнээс дээшээ их долигнуур доошоо их дээрэнгүй чавганц байгаа юм

Avatar

Нэргүй 2023-03-28 192.82.85.109

Голыг нь олоод хэлчихлээ

Avatar

Нэргүй 2023-03-28 139.5.217.180

АН-ын хэдэн луйварчид ард нийгмийн өмчөөс хулгайлж идэж уух шуналаа дийлэхгүй адгийн новшууд байж бусдыг гүтгэн, доромжлж ,нэр төрийг нь унагах гэж их хичээх юм, Энгэж нийгмийг хуурч чадна өөртөө татаж дөнгөнө гэж боддог юм болов уу, Нийгмийн төлөө санаа тавьж улс орноо хөгжүүлдэг, өөрийгөө биш нийгмээ боддог эх оронч улс төрийн хүчнийг ард иргэд төрдөө гаргадаг юм,,Бусад орныг сүйрүүлэх гэж хорон санаалж эх орноо сүйрүүлж буй нацистүүдийг дэмждэгч та нар ард иргэд дэмжлэг авах болохгүй

Avatar

Нэргүй 2023-03-28 64.119.17.67

Оюунчимэг гишүүн сэтгүүлч хүн байсан гэхэд юмны голыг олж хэлдэггүй, амьдралаас тасархай. Асуудлыг томоор хардаггүй. Манай эмэгтэй гишүүд хэтэрхий хувиа хичээсэн байх юм. Муу нэрт Баянсэлэнгээсээ ч дор. Их чадварлаг эмэгтэйчүүд оруулмаар байнаа

Avatar

Зочин 2023-03-28 202.126.89.109

Энэ албан тушаалын төлөө явдаг хүнийг УИХ-ын гишүүнээс нь одоо болиулаад амраавал яасан юм бэ? Чингэлтэй дүүрэгт юу хийсэн юм. Хүний хийсэн юмыг би хийсэн гээл нүүрэн ч улайхгүй яриад явж л байсан шүү дээ. Эмэгтэй хүн байж ичээсэй билээ. Энэ нөхөр юу ч хийж чадахгүй, юу ч мэддэггүй хүн шүү дээ. Ард түмэн үнэн л ярина даа

Avatar

Нэргүй 2023-03-28 103.9.90.100

сургууль цэцэрлэг барих гэж их хуралд суудаг юм уу, хууль батлах гэж суудаг юм уу. дэлгүүр яих гэж суудаг юм уу, ойр төрлөө төрийн албанд зүтгүүлэх гэж суудаг юм уу. яагаад ийм ичдэггүй юм бэ

Avatar

Сэтгүүлч нарыг сонгох хэрэггүй 2023-03-28 202.179.21.197

Сэтгүүлч нарыг бүү сонгоочэээ сэтгүүлч нар яаж мандат авдагийг харуулсан Солонгосын кино байдаг сүүлийн үеийн тэр дээр сэтгүүлч нар ямар 2 нүүртэй улс болохыг харуулсан байдаг

Avatar

зочин 2023-03-28 202.131.251.130

хөөрхий олдсон боломжыг ашиглах гээд зовж байгаа хүн. Одоо удахгүй тоосоо гөвүүлэх хүний нэг. Ийм тавилан ардын намын ихэнх гишүүдэд дөхөж ирсэн. юмны ээлж гэж байдгиймаа хөө.

Avatar

Нэргүй 2023-03-28 66.181.161.69

Энэ хүн зээлээ төлсөн үү?

Avatar

Нэргүй 2023-03-28 188.162.254.74

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Нэргүй 2023-03-28 203.98.77.101

ЭНЭ ТЭГЖ Ч ИХ ЧИНГЭЛТЭЙД БАЙГУУЛААД БҮТЭЭГЭЭД БАЙСАН ЮМ БАГА ДАА. БАС Л МӨНГӨ ТӨГРӨГНИЙ АСУУДАЛТАЙ. ӨГСӨН БАРЬСАН ХАНДИВ ЮМЫГ НЬ ХАРААРАЙ.

Avatar

Нэргүй 2023-03-28 202.21.104.2

harin ch busad gishuudee bodvol hiigeed bgaan bishuu. het tuishrah yumaa

Avatar

Нэргүй 2023-03-28 103.229.120.80

Ерөнхий сайд болгоод,Их хурлын дарга болгоод,Ерөнхийлөгч болговол нэг ханах болов уу үгүй бүр ханадаггүй гар юм уу

Avatar

Зочин 2023-03-28 202.21.121.252

Энийг дахиж битгий сонгоосой Чингэлтэйнхэн.

Avatar

Нэргүй 2023-03-28 202.21.105.204

Хазгай хэлтэй хар хулгайч даа. Огцом баяжсан гар даа. Ухвал ч их юм гарна даа энэ бузараас

Avatar

Хотын уугуул иргэн 2023-03-28 192.82.67.78

Оюунчимэг ээ, одоо болноо. Наад парламентынхаа ажлыг олигтойхон хийвэл болох нь тэр. Ер нь, энэ давхар дээлийн асуудлыг болих хэрэгтэй байна Парламент нь хуулиа гаргадаг, Гүйцэтгэх засаглал нь ажлаа хиймээр байна.

Avatar

Нэргүй 2023-03-28 66.181.161.46

GS yamr b*** zardag bilee?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж