"Мөнхийн залуу" хатагтай нар

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

"Мөнхийн залуу" хатагтай нар

"Мөнхийн залуу" хатагтай нар

Монголын рок попын ертөнцийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагүйгээр төсөөлшгүй. Тэрбээр 30 гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа уран бүтээлч. Эрхэм хатагтай өчигдөр /2023.03.27/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан "Мөнгөн мод" наадмын тайзыг чимлээ. Дуучин Т.Ариунаа нил ягаан өнгийн урт даашинзаар гоёж, "Шилдэг дуучин" номинацийн эзнийг тодруулав.

Тэрбээр 1967 онд Улаанбаатар хотноо төрсөн бөгөөд одоо 56 настай юм.

Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадмын анхны топ моделийн нэг нь Д.Болормаа. Түүний хувьд "Мөнгөн мод" наадмын хүндэт зочноор уригдаж, үзэгчдийн суудлаас үзэж сонирхсон юм.

Азийн топ модель тодотголтой тэрбээр загвар өмсөгчийн карьераа орхисон ч энэ салбарынхаа залгамж халааг бэлтгэх ажилд зүтгэж яваа. “Монгол модель” агентлагийг үүсгэн байгуулж,  захирлаар нь ажилладаг. Тэрбээр 19 насандаа загварын салбарт хөл тавьсан бөгөөд саяхан 52 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Ийн Т.Ариунаа, Д.Болормаа нарын хувьд хэдийнэ ач нарынхаа эмээ ч гэлээ, 30 гарч яваа бүсгүйчүүдээс ялгарахгүй биеэ сайхан авч явна.

Гэрэл зургийг Б.Эрдэнбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж