Таван гариг нэгэн зэрэг харагджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Таван гариг нэгэн зэрэг харагджээ

Таван гариг нэгэн зэрэг харагджээ

Буд, Бархасбадь, Сугар, Тэнгэрийн ван, Ангараг гаригууд өнгөрсөн шөнө нэгэн зэрэг тэнгэрт харагджээ. Буд, Тэнгэрийн ван гаригуудыг харахын тулд телескоп хэрэг болох ч Сугар, Бархасбадь, Ангараг гаригуудыг шууд нүдээрээ харах боломжтой байсныг Гринвич дэх Хатан хааны ажиглалтын төвийн одон орон судлаач Жейк Фостер хэлэв. Өнөө шөнө ч бас Бархасбадиас бусад гариг тэнгэрт харагдах юм байна.

Нарны аймаг хавтгай хэлбэртэй оршдог бөгөөд гаригууд сансар огторгуйд тэгш хэмээр тойрон эргэснээр ийм давхцал үүсдэг гэдгийг Фостер хэллээ. Тиймээс ийм давхцал үе үе тохиодог аж. Гэхдээ гаригуудын дараалал, харагдах хэмжээ өөрчлөгдсөн байж болно.

Ирэх зургадугаар сард Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гаригууд мөн давцхан харагдах юм байна. Харин намар Буд, Санчир, Сугар, Тэнгэрийн ван, Ангараг гаригийн давхцал болох аж.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж