Хүүхдэд “VAPE” зарахгүй байх аймгуудын шийдвэрийг иргэд дэмжив | News.MN

Хүүхдэд “VAPE” зарахгүй байх аймгуудын шийдвэрийг иргэд дэмжив

Хүүхдэд “VAPE” зарахгүй байх аймгуудын шийдвэрийг иргэд дэмжив

Хүүхдэд “VAPE” зарахгүй байх аймгуудын шийдвэрийг иргэд дэмжив

Электрон тамхины хэрэглээ залуужиж, сурагчид ихээр хэрэглэж байгаа талаар багш, эцэг, эхчүүд хэлж байгаа. Тэгвэл хор уршиг, эрүүл мэнд, дотоод орчинд үзүүлэх сөрөг нөлөөг харгалзаж орон нутагт 21-ээс доош насныханд электрон тамхи зарахгүй байх шийдвэрийг аймгууд гаргаад буй. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Тиймээс залуус сүүлийн үед электрон тамхи буюу “VAPE” ихээр хэрэглэх болсон.

Электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй хорт хавдар үүсгэх химийн бодис болон никотиныг агуулдаг. Уг мэдээлэл, баримтад үндэслэн Орхон, Төв аймгаас уриалга гаргаж 21-ээс доош насныханд электрон тамхи зарахыг хориглох шийдвэр гаргаж эхэлжээ.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар “Тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхи татдаг хүн өөрөө анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөрөг өөрчлөлтүүд бий болдог. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж.

Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна.

Тиймээс аль болох электрон, уламжлалт гэлтгүй тамхинаас татгалзах нь зүйтэй” гэдгийг зөвлөж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Yum unshij sudal 2023-03-29 103.57.93.146

Gadaad medee unshihaar arai uur l bgaad bgamda. Manaid l puu paa ystoi hortoi mortoi gsn medee l yavah yumdaa huurhii. Naadah chn tamhinii hor hunuuliig buuruulsan shine technology shde malnudaa

Avatar

Зочин 2023-03-29 202.55.188.82

Цахилгаан тамхи татдаг хүн ямарч хяналтгүй байнга сордог болчдог зуршилтай болдог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж