Бага насны хүүхэд аливаа зүйлд амархан сатаарч, удаан сууж анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул байдаг. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд “Lemoncake” нь “Нана Ноно” нэртэй хүүхэлдэйн киногоор дамжуулан хүүхдүүдэд хөгжилтэй байдлаар боловсрол олгох 25 контент үйлдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Боловсролын газар, Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсээр дамжуулж 2022 оны 10 сараас тус аймгийн цэцэрлэгүүдэд контентын туршилтын хичээлийг зааж эхэлжээ. Бэлэн болсон контентыг багш нар хичээл заахдаа ашиглаж туршилт судалгаа хийж байгаа бөгөөд хичээл заах уламжлалт аргатайгаа харьцуулсан судалгааг хийж Боловсролын яаманд танилцуулсан.
“ABC” нэртэй англи цагаан толгойн дуу байдаг. Тухайн дуу бүхий хүүхэлдэйн контентыг үзсэн хүүхдүүд дагаж дуулж, англи цагаан толгойн 26 үсгийг амархан сурдаг. Үүнтэй адилхан аргаар контентын анги тус бүр нь цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг нэг агуулгыг багтаасан дуутай. 50 контент нь 50 өөр шинэ дуутай. Энэхүү контентыг бүх цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүд чөлөөтэй авч хэрэглэх боломжтой юм. 2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 50 контент болон багш нарын иж бүрэн гарын авлагатай болгохоор ажиллаж байна.
Холбоотой мэдээ