Япон оюутан төгсөлтийн баяраараа Зеленскийг дуурайв

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Япон оюутан төгсөлтийн баяраараа Зеленскийг дуурайв

Япон оюутан төгсөлтийн баяраараа Зеленскийг дуурайв

Японы Киото их сургуулийн нэгэн оюутан төгсөлтийн баяраараа Украины ерөнхийлөгч Зеленскийг дуурайж хувцаслажээ. Тэр Украиныг дэмжиж буйгаа илэрхийлж Зеленскийн брэнд гэж хэлж болох чидун жимсний өнгөт цамц, өмдийг өмссөн байна.

Японы ихэнх сургуулийн төгсөлтийн баяраар албан хувцас өмсөх ёстой байдаг. Гэхдээ Киотогийн их сургууль оюутнуудад онцгой өдрөөрөө хүссэн хувцсаа өмсөх эрхийг олгодог уламжлалтай. Энэ жилийн төгсөлтийн баяраар Зеленскийг дуурайсан оюутан анхаарлын төвд байв.

“Би бол ерөнхийлөгч Зеленский. Би арванхоёрдугаар сараас хойш сахалаа ургуулж байна. Намайг Зеленскийтэй адилхан байна гэсэн. Тэр бол бидний дундах жинхэнэ эр хүн. Бид Украиныг дэмжиж байна. Шударга ёс эцэстээ ялна гэдэгт би итгэж байна. Украины ялалтын төлөө” гэж тэр хэлжээ.

Тэр Украины ерөнхийлөгчийг зүгээр ч нэг дуурайгаад зогссонгүй, арванхоёрдугаар сард АНУ-ын Конгресст үг хэлсэн зургийг нь барьсан байв. Мөн Японы ерөнхий сайд Кишидагийн Зеленскийд бэлэглэсэнтэй адил будааны модон халбага барьжээ. Будааны модон халбага нь япончуудын хувьд эртнээс ялалтын бэлгэдэл болсон зүйл юм.

Япон дахь Украины Элчин сайд Сергей Корсунский тус оюутны жиргээ болон бичлэгийг өөрийн твиттертээ хуваалцжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж