“Эх, хүүхдэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн үр дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

“Эх, хүүхдэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн үр дүнг танилцуулна

“Эх, хүүхдэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн үр дүнг танилцуулна

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сан Монгол Улсын Засгийн Газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онуудад гурван үндсэн зорилгын хүрээнд хэрэгжүүлж өнөөдөр /2023.03.28/ үр дүнгээ танилцуулж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн сайн туршлага, инноваци, шийдлийг танилцуулах болон сайн туршлага, оновчтой шийдэл, үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд тогтвортой хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээг хэлэлцэх зорилготой аж.

Хүйтний улиралд агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнууд.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, мөн гэр хороололд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлж, халаалтаа цахилгаанаар шийдэх боломжийг нэмэгдүүлэх, халаалтын уурын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг тодорхой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээ 40 хүртэл хувиар буурсан үр дүнд хүрсэн.

Гэвч Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэнээр агаарын бохирдлын асуудал тулгамдсан хэвээр байна.

Төсөл нь тоо баримт, нотолгоог бий болгох, агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон нийт, хүүхэд, залуучуудыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах, Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц зэрэг нүүрснээс цэвэр технологи руу шилжих шийдэл, цэвэр технологийг хөгжүүлж нутагшуулах, санхүүжилтийн оновчтой механизм, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааны үр дүнд бодит үр дүнд хүрсэн байна.

Тиймээс өнөөдөр тус төслийн хүрээнд хийгдсэн судалгаа болон дата мэдээлэл, сайн туршлага зэргийг хэлэлцүүлэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж