Монголын хөрөнгийн зах зээлийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн зах зээлийн тойм

Монголын хөрөнгин зах зээлийн тойм мэдээг Монголын Хөрөнгийн биржийн Арилжаа судалгааны алба гаргасан байна. Тойм мэдээг энэ оны эхний найман сарын арилжааг өмнөх оны мөн үетэй харьцуулсныг хүргэж байна.

1.Үнэт цаасны арилжаа
2010 оны эхний найман сард Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны 160 удаагийн арилжаагаар нийт 34.2 сая ширхэг хувьцаа арилжигдаж, 18.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хувьцааны арилжааны үнийн дүн 7.1 тэрбум төгрөгөөр буюу 61.1 хувь өсч, арилжигдсан хувьцааны тоо ширхэг 18.6 сая ширхэгээр буюу 35.3 хувь буурч, хийгдсэн хэлцлийн тоо 122.2 хувь өссөн үзүүлэлттэй байна.

2010 оны эхний 8 сард хийгдсэн арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад

2.Топ-20 индекс
2010 оны эхний найман сард ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 10942.47 нэгж, доод үзүүлэлт 6144.28 нэгж, дундаж үзүүлэлт 8913.09 нэгж байна. Топ-20 индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5835.5 нэгжээр буюу 114.3 хувь-иар, 2010 оны эхэнтэй харьцуулахад 4700.07 нэгжээр буюу 75.3 хувь-иар тус тус өсч, 2010.08.23-ны өдөр 10942.47 нэгжид хүрсэн байна. /Топ-20 индекс 2009.08.21-нд 5106.97 нэгж, 2010.01.04-нд 6242.40 нэгж байв/
ТОП-20 индекс оны эхнээс тогтвортой өсч найман сарын 23-нд 10942.47 нэгжид хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн дээд үзүүлэлт юм. Топ-20 индексийн сагсад багтах Улаанбаатар ЗБ /160.9 хувь/, Баянгол ЗБ /78.7 хувь/, Талх чихэр /140.0 хувь/, АПУ /166.7 хувь/, Ээрмэл /43.0 хувь/, Мах импекс /63.7 хувь/, МЦХ /137.3 хувь/, Шарын гол /429.9 хувь/, Говь /93.3 хувь/, Багануур /216.2 хувь/, Шивээ овоо /233.3 хувь/, Таван толгой /300.0 хувь/, УИД /135.0 хувь/, Нако түлш /47.5 хувь/, Хөх ган /42.8 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөллөө.

3.Зах зээлийн үнэлгээ
Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 425.2 тэрбум төгрөгөөр буюу 87.1 хувиар, оны эхэнтэй харьцуулахад 292 тэрбум төгрөгөөр буюу 47 хувиар тус тус өсч, 2010.08.23-нд 913.4 тэрбум төгрөг болсон байна.  /Нийт зах зээлийн үнэлгээ 2009.08.21-нд 488.2 тэрбум төгрөг, 2010.01.04-нд 621.4 тэрбум төгрөг байв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж