Запорожьег Оросын эрчим хүчний сүлжээнд холбох хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Запорожьег Оросын эрчим хүчний сүлжээнд холбох хүсэлтэй байна

Запорожьег Оросын эрчим хүчний сүлжээнд холбох хүсэлтэй байна

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.03.27/ Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гроссийг хүлээн авч уулзжээ. Тэд Запорожье атомын цахилгаан станцын зүүн хойд зүгт орших Днепр усан цахилгаан станцад уулзаж, үйлдвэр болон түүний ажилчдыг хамгаалах талаар хэлэлцэв. Мөн “ОХУ нь дэлхийг цацрагаар шантаажилж байна. Тэд байгууламжийг орхих хүртэл станцын аюулгүй байдлыг хангах боломжгүй” гэж уулзалтын үеэр Зеленский хэллээ.

ОХУ дайны эхний долоо хоногт Запорожьег эзлэн авсан. Тус улсын эрх баригчид станцыг Оросын эрчим хүчний сүлжээнд холбох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Запорожьегийн эргэн тойронд тулаан үргэлжилсээр байгаа нь цөмийн гамшгийн айдас төрүүлээд буй. Тиймээс НҮБ-ын агентлагийн ажиглагчдын баг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тус станцад ажиллаж байна. Байгууламж цохилтод өртөж, томоохон осол гарах эрсдэлтэй гэдэгт Орос, Украин хоёр хэн хэн нь санал нийлэхийн зэрэгцээ бие биеэ буруутгасан байр суурьтай байдаг.

Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Запорожьегийн эргэн тойронд аюулгүй бүс байгуулахыг удаа дараа уриалсан. Тус байгууламжийг ОХУ нэг жил гаруй хугацаанд барьцаалсан нь Европ, тэр бүү хэл дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд тохиолдож байсан хамгийн муу зүйл гэдгийг Зеленский онцлов.

Дайны сүүлийн үеийн явцаас мэдээлбэл, Оросын арми Бахмут руу дайрах оролдлогоо үргэлжлүүлсээр байна. Мөн өмнө зүгийн Авдийвка хот нь хоёр дахь Бахмут болж магадгүй байгааг цэргийнхэн хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж