З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналаас шүүх татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналаас шүүх татгалзжээ

З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналаас шүүх татгалзжээ

Прокурорын байгууллагаас УИХ-ын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.03.27/ хэлэлцэж, З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналыг хүлээж авахаас татгалзсан талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шүүхээс "З.Энхболдыг яллагдагчаар татсан гэж үзэх боломжгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй" гэдэг тайлбарыг өгчээ.

Харин прокуророос З.Энхболдтой холбоотой хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариултыг өгөв. Авлигатай тэмцэх газраас З.Энхболдыг яллагдагчаар татаж, түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үнэн гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд "Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ" гэж заажээ. Үүнээс үзвэл З.Энхболд нь яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцаагүй учир шүүхээс түүнийг яллагдагчаар татсанд тооцох боломжгүй хэмээн үзэж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байж магадгүй байгааг зарим эх сурвалж мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж