Саппорогийн гэмтсэн гэрлэн дохиог засч, хөдөлгөөнийг үргэлжлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Саппорогийн гэмтсэн гэрлэн дохиог засч, хөдөлгөөнийг үргэлжлүүлжээ

Саппорогийн гэмтсэн гэрлэн дохиог засч, хөдөлгөөнийг үргэлжлүүлжээ

Энхтайвны өргөн чөлөө Саппорогийн уулзварын гэрлэн дохиог өчигдөр /2023.03.27/ 23:50 цагийн үед мөргөж гэмтээснийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид шуурхай засварласан байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио, телекамер болон бусад хөдөлгөөн зохицуулах, хянах, мэдээлэх тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг ханган ажилладаг.

Өнөөдрийн байдлаар хичээл сургууль амарсантай холбоотой өглөө болон оройн цагаар замын хөдөлгөөний ачаалал 30-40 хувь буурсан. Гэхдээ бага тойруу, их тойруу хэсгээр замын хөдөлгөөний ачаалал их хэвээр байна. Энэ нь нийслэлийн автомашины тоо олон байгаатай холбоотой гэдгийг албаныхан онцлов. Олон нийтийн хуудаст иргэд замын хөдөлгөөнийг цагдаа нар уулзвар дээр гарч зохицуулахад түгжрэл нэмэгддэг гэх мэдээлэл бичдэг. Энэ бол ташаа мэдээлэл.

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба, гудамж зам талбайд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хамтарч хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа явуулдаг.

Гэрэл дохионд зохицуулалт хийхгүйгээр хотын замын хөдөлгөөнийг явуулах боломжгүй. Хамгийн багадаа 1800 гаруй гэрэл дохионы зохицуулалтыг хийж байна. Цагдаа нар түгжрэл үүсэн үед зам дээр гарч зохицуулалт хийдэггүй. Энэ байгууллагын үйл ажиллагаа цагийн датанаас хамаарч гардаг. Хэдээс хэдэн цагт түгжрэл үүсч, зохицуулалт хийх шаардлагатай гэдэг мэдээлэл урьдчилан гарсан байдаг. Хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх ажлыг буруугаар ойлгож, мушгин гуйвуулахгүй байхыг хүсч байна. Түгжрэл буурахгүй байгаа гол шалтгаан нь даацаас хэтэрсэн машин хөдөлгөөнд оролцож байгаатай л холбоотой гэдгийг албаныхан онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж