Сэтгүүлзүйн зөвлөх санал бодлоо солилцов

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Сэтгүүлзүйн зөвлөх санал бодлоо солилцов

Санхүү эдийн засгийн сэтгүүлзүйн зөвлөх, сургагч багш Граэм Уотс өнөөдөр манай редакцид зочлон сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр сэтгүүлзүйн салбарын өнөөгийн хөгжил хийгээд эдийн засгийн сэдвээр бүтээл туурвихад юуг анхаарах талаар санаа бодлоо хуваалцлаа. Түүнчлэн Монголын сэтгүүлзүйн салбарын бүтэц, сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл ямар байдаг талаар ихээхэн сонирхож байсан юм.
Санхүү эдийн засгийн сэтгүүлзүйн зөвлөх, сургагч багш Граэм Уотсыг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас урьж авчирсан бөгөөд сэтгүүлчдийг чадваржуулах чиглэлээр Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хийж олон ажлын нэг нь энэ юм. Ноён Граэм Уотс нь олон улсад нэр хүндтэй санхүүгийн сэтгүүл  “Financial Times”-д 21 жилийнхээ хүч хөдөлмөрийг зорилсан байна. Тэрбээр Монголд хоёр дахь удаагаа ирж буй бөгөөд анх 1997 онд  ирж байжээ. Хятад, Энэтхэг, Индонез, Кени, Малайз, Өмнөд Америк, Вьетнам, Сингапур гэхчилэн дэлхийн 17 оронд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ирэх амралтын өдрүүдэд эдийн засгийн чиглэлээр ажилладаг сэтгүүлчдийн сургалтад урилгаар оролцох ажээ.

Д.Цээнэ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж