Монголд анх удаа олон төрлийн хоолыг нэг дороос сонгон авч үйлчлүүлэх боломжтой хамгийн том хоолны баяр буюу "Family food festival" өнгөрсөн амралтын өдрүүдэд "Misheel walking street"-д зохион байгуулагдлаа.
Энд 20 гаруй ресторан, гудамжны хоолны киоскууд ажилладаг бөгөөд тэд бүх хоолоо ердөө 6000-8000 төгрөг болгон газар дээр нь цоо шинэ, халуунаар нь гарган үйлчилж байсныг иргэд сайшааж байсан юм.
Ресторануудын 10 гаруй жил ажилласан ахлах тогооч нар олон үндэстний болон өөрийн нэрийн хоолнуудаа гаргаж хоол бүхний онцлог давуу тал, хийц, амт чанар дээр Монголын мастер тогооч Мэнджаргал /Мико тогооч/ зөвлөгөө заавар өгөн хоёр өдрийн турш ажилласан нь фестивалийн нэгэн давуу тал болж байв.
Хоолнууд өргөн сонголттойн дээр уух зүйлс ч мөн төрөл бүрээрээ өрөөстэй байж, рестораны менежерүүд хоолны орц болон сонголт дээр нээлттэй тайлбар өгч байгаа нь иргэд өөрсдийн биед тохирох хоол хүнсээ зөв хүлээн авч үйлчлүүлэхэд чухал дэм болж байлаа.
Энэхүү "Family food festival" нь долоо хоног бүрийн Бямба, Ням гаригуудад тогтмол зохион байгуулагдах бөгөөд илүү их сонголтыг ирэх амралтын өдрөөр дэлгэн харуулахаа ресторануудын зүгээс амлаад байна.
Түүнчлэн ирэх амралтын өдрүүдэд "Misheel walking street"-тэй залгаа Мишээл экспо төвд барилгын салбарын үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн яармаг үзэж сонирхонгоо рестораны цоо шинэ, амтат, халуун, тансаг хоолнуудыг хамгийн хямдаар авч нэг минутын зайд байрлах Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээр зугаалж амралтын өдрөө гэр бүл найз нөхдөөрөө хэзээ ч мартахааргүй өнгөрүүлэх боломж зөвхөн энд л байна.
Холбоотой мэдээ