Үүний тулд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн бодож олсон санаа нь эрчим хүчний хэмнэлт. Тэрээр эрчим хүч маш их хэмнэдэг угаалгын машин, цахилгаан зуух, ус буцалгагч санал болгохын оронд цаг урагшлуулахыг санал болгов.
Монгол Улсын Засгийн газраас зуны цагийн хуваарьт шилжиж, өдрийн гэрэлтэй үеийг үр ашигтай ашиглах талаар хэлэлцсэн өмнөх тохиолдол нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар байв.
Үүний дагуу Монгол Улс 2017 оноос өмнө жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Бямба гаригийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байв.
Ингэсний үр дүнд ямар эдийн засгийн үзүүлэлт гарсан талаар тооцоолол алга. Харин цагийн тооллыг урагшлуулж, хойшлуулах нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэсэн үндэслэлээр 2017 оноос зогсоох шийдвэрийг гаргажээ.
Харин одоо эргээд энэ шийдвэрийг гаргах талаар Засгийн газар ид ухаан бодлоо уралдуулж байна. Монголд цахилгаан станц барина гээд 20 жил болсон хэр нь сэргээгдэх эрчим хүчний төлөө бид сар бүр татаас өгөөд дасчээ.
Сэргээгдэх эрчим хүч өндөр зардалтай төдийгүй байнга алдагдал хүлээж буйг дээрх хүснэгтээс харж болно. Ердөөсөө хэрэглээгүй зардалд зөвхөн татвараар авсан мөнгө нь алдагдалтай гараад байна гэдэг нь энэ эрчим хүч Монголд ашигтай, үгүйг хэлээд өгнө. Хэрэвзээ сэргээгдэх эрчим хүч ашиглалаа гэхэд бид асар өндөр төлбөрөөр тэрхүү эрчмийг ашиглана. Ийм байхад цаг урагшлуулах эсэх талаар ярьдаг бид дэндүү хөлдүү, дэндүү цаг завтай засагтай ажээ.
Боловсролын сайд харин энэ шийдвэр сурагчдад, бүр тодруулбал ирээдүйн эзэн болсон багачуудад сөргөөр нөлөөлөх талаар хэлж, эсэргүүцэв.
Ийм шийдвэрээс болоод Ливан бужигнаж байна. Засгийн газар нь ийм өөрчлөлт хийснийг гэнэт гаргасанд иргэд нь бухимдаж байна. Энэ шийдвэрээс болоод Ливаны олон хүмүүс хоёр өөр цагийн бүсэд ажиллах болжээ. Хоёр газарт нэг зэрэг байж чадахгүйдээ бухимдсан иргэд жагсч байна.
Яагаад бид зүгээр л хоосон мөрөөдөл, худал амлалтын төлөө татвар төлөх ёстой гэж…
Цаг явсаар, цагаа иссээр…
Холбоотой мэдээ