09:00 цагт: Төрийн ордонд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 9904-5802
10:00 цагт: ГЕГ-т Гаалийн байгууллагаас ААН, иргэдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулж буй талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 9914-5985, 9910-6505
10:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ.
10:00-13:00 цагт: Блью Скай зочид буудалд “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт: Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулна.
14:20 цагт: МҮХАҮТ-д "Lady Entrepreneur-2023" үйл ажиллагаа болно. Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар хэлэлцэж, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулна.
11:00-17:40 цагт: Шангрила зочид буудалд "Агаарын бохирдол ба эхчүүд, хүүхдийн эрүүл мэнд" хэлэлцүүлэг болно.
Зочин 2023-03-28 103.9.90.100
гааль гэж нэг дампуурсан үхэр тэргээр ажлаа хийдэг газар. Хэтэрхий удаан байна, шийдвэр гаргах, нэг нэгэн рүүгээ мэдээлэл солилцоход хэтэрхий удаан, хүнд сурталтай, олон дамжлагатай байна. Бүх юмны үнийн өсөлт гаальтай холбоотой