09:00 цагт: Төрийн ордонд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 9904-5802
10:00 цагт: ГЕГ-т Гаалийн байгууллагаас ААН, иргэдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулж буй талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 9914-5985, 9910-6505
10:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ.
10:00-13:00 цагт: Блью Скай зочид буудалд “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт: Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулна.
14:20 цагт: МҮХАҮТ-д "Lady Entrepreneur-2023" үйл ажиллагаа болно. Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар хэлэлцэж, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулна.
11:00-17:40 цагт: Шангрила зочид буудалд "Агаарын бохирдол ба эхчүүд, хүүхдийн эрүүл мэнд" хэлэлцүүлэг болно.
Холбоотой мэдээ