Оскарын ялагчид “бэлэгний дарамтад” оржээ

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Оскарын ялагчид “бэлэгний дарамтад” оржээ

Оскарын ялагчид “бэлэгний дарамтад” оржээ

Оскарын наадам саяхан болж өндөрлөсөн. Тус наадамд нэр дэвшсэн хүн бүрт Академийн шагнал гардуулах наадмын зохион байгуулагчдын зүгээс уут дүүрэн бэлэг өгсөн аж. “Хүн бүр ялагч” гэсэн бичигтэй тус “үнэгүй” бэлгэнд ивээн тэтгэгч компаниудын гарын бэлэг байсан бөгөөд лаанаас эхлээд жижиг хэмжээний газрын эрхийн бичиг хүртэл багтжээ. Форбс сэтгүүлийн тооцоолсноор бэлэгний өртөг нь хүн тус бүрд 126 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна.

Харин Дотоод орлогын албанаас үүнийг татвар ногдох орлого гэж үздэг. Улмаар нэр дэвшигчид авсан бэлэгнээсээ улсын болоод мужийн хуулийн дагуу нийт 50 орчим хувийн татвар буюу 63.378 ам.долларыг төлөх “дарамтад” орсон гэж Форбс мэдээлэв. Энэ нь Холливудын оддын хувьд ч инээдэм биш.

Мэдээж, шилдэг найруулагчийн нэр дэвшигч Стивен Спилберг гэх мэт цөөн алдартнуудын хувьд 63 мянган доллар бол Индиана Жонсын нэг сарын цалин юм. Гэхдээ бусад олон нэр дэвшигчдийн хувьд энэ бол толгой гашилгах хэмжээний дарамт болж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: ESQUIRE 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж