"Эрүүл мэндийн салбар хүний нөөцгүй боллоо"

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

"Эрүүл мэндийн салбар хүний нөөцгүй боллоо"

"Эрүүл мэндийн салбар хүний нөөцгүй боллоо"

Эмч нарын баярыг угтан "Эмч нараа сонcъё" хэлэлцүүлэг өнөөдөр/2023.03.27/ “One Event Hall”-д боллоо. ЭЭМДХ ТББ-ын үүсгэн байгуулагч, хүний их эмч Б.Содномпил эрүүл мэндийн салбар хүний нөөцгүй болж орон тоогоор дутагдаж ажиллаж чадахгүй байна гэв. Түүний хэлснээр эмч сувилагч тэр ч бүү хэл асрагчаар ажиллах хүн хүч суманд олдохгүй байгууллагуудын эрх ашиг  зөрчигдөж байгаа талаар  мөн эмч нарыг хамгаалах хуультай болох энэ талаар олон нийтэд зөв мэдээлэл өгч зөв дуу хоолой болоосой гэж хүсэж байна.

Хэнтий аймгийн аймгийн төлөөлөл:

-Гүйцэтгэлийн санхүүжилт сум орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа тухай 2021 оноос эхлээд эрүүл мэндийн салбарууд даатгалын санхүүжилтээр санхүүжиж эхэлсэн гэвч энэ  санхүүжилт аймаг сумдуудад хүрэлцээ муутай байна. Эрүүл мэндийн даатгал дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа сумдын эрүүл мэндийн даатгал хэдий чинээ сайн төлөгдөнө төдий чинээ чанартай үйл ажиллагаа явагдана. Өөрөөр хэлбэл 50, 50 хувьтай улсын чанартай боловч тухайн сум өөрөө эрүүл мэндийн салбараа авч явахад хүрээд байна. Сумдын  байдлаар эрүүл мэндийн даатгал сүүлийн хоёр жилд цар тахалтай холбоотой иргэдийн гар дээрх мөнгө багаснаас эрүүл мэндийн даатгалаа төлөх боломж хомс байна.

Засгийн газраас эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй хүнд үнэ төлбөргүй эмчлэгээ хийгдэхгүй гэсэн заалттай гэтэл ялт ч үгүй сумандаа олон жил ажилсан учраас өвдөөд ирсэн хүнийг эмчлээд явуулахаас өөр аргагүй байсан. Одоо бол яалт ч үгүй шалгаж байж үздэг болсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Нэгдүгээрт, олон төрлийн шинжилгээ хийгдсэнээс өртөг нэмэгдэж байна. Хоёрдугаарт, өндөр өртөгтэй мэс заслууд нэмэгдэж байна. Гуравдугаарт, зөвхөн хэвтэн эмчлүүлдэг чиглэл илүү нэмэгдсэн байна. Үүн дээрээс үүсээд буй гажуудлыг засах хэрэгтэй.

Бусад улсыг аваад үзэхэд санхүүгийн 50 хувийг эрүүл мэндийн яамандаа зориулдаг гэтэл манай улс төсвийнхөө 19,9 хувийг яамандаа зарцуулдаг. Монголдоо эмчлэж чадахгүй ийм өвчнөөр шаналж яваа хүмүүст улсаас дэмжлэг туслалцаа үзүүлдэг болгох  энэ мэтчилэн асуудлуудыг тусгайлан хаврын чуулганд хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Иргэдийг өвчилж эхлэхээс нь өмнө оношилдог байх тухай хуульд тусгана.  Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжиж стратеги боловсруулж салбарын яамдуудтай ажиллахаар болоод байна.  Иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээн дээр тулгамдаж байгаа асуудлууд ихээхэн гардаг. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн салбарт үйлчилгээний стандартыг суурьшуулахаар энэ оны дөрөвдүгээр сард мөрдөхөөр ажиллаж байна. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснээр иргэдэд учрах хүндрэл чирэгдэл багасна эмх цэгцтэй болно гэж  бодож байна.  Мөн түүнчлэн эмийн чанар, үнэтэй  холбоотойгоор шадар сайдтай ажлын хэсэг гаргаад долоо дахь хоногтоо ажиллаж байна гэж  мэдээлэлээ.

 

Б.Сайнбаяр, Т.Буянбилэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж