"Гурван настай хүүд амьдрал бэлэглэе" хандивын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

"Гурван настай хүүд амьдрал бэлэглэе" хандивын тоглолт болно

“Гурван настай хүү Батзаяад амьдрал бэлэглэе” бүх оддын хандивын тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 9-нд UB Palace-д 19.00 цагт болно. Тоглолтын тасалбарыг гуравдугаар сарын 28-наас албан ёсоор зарж эхлэх юм байна.

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсаны улмаас биедээ хүнд гэмтэл аван, ГССҮТ-д эмчлүүлж буй гурван настай хүүгийн биеийн байдал муу хэвээр байгаа тул ар гэрийнхэн нь Турк улсад эмчлүүлэх шаардлагатай болсон талаар мэдээлж, иргэдээс хандив тусламж гуйсан билээ.

Хүүгийн зөвхөн эмчилгээний зардалд эхний ээлжид 150 сая төгрөг хэрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 61 сая төгрөг цуглаад буй аж.  Иймд Монголын нийт рок попын дуучид бяцхан хүүгийн эмчилгээнд зориулан “Амьдрал бэлэглэе” хандивын тоглолт хийхээр болжээ. Хандивын тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг байна.

Э.ХУЛАН
Д.НЯМХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж