Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөгт хүрэв

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөгт хүрэв

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2023 оны хоёрдугаар сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 140.9 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (6.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Зээлийн өрийн үлдэгдлийн 53.2 хувь нь иргэд, 45.6 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллагынх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 325.1 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр багасч, өмнөх оны мөн үеийнхээс 910.3 (5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84 хувийг эзэлж байгааг мэдээлэв.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл дээрх хугацаанд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 244.6 (21.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 337.3 (32.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж байгаа аж.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 221.5 (10.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 89.7 (4.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.9 хувийг эзэлж буй аж.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорациас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын эцэст 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 17.9 (0.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 805.4 (14.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж