“The Hu” хамтлаг 60 минутын виртуал тоглолт хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг 60 минутын виртуал тоглолт хийжээ

“The Hu” хамтлаг 60 минутын виртуал тоглолт хийжээ

“Ард” санхүүгийн нэгдэл болон “The Hu” хамтлаг, “Metaverse” компани хамтраад өнгөрсөн долдугаар сараас хойш виртуал тоглолтын төсөл дээр ажиллаж байгаа юм. Дэлхийн хэмжээнд бүрэн хэмжээний рок тоглолт "Metaverse" дээр зохион байгуулагдаж байсан түүх байхгүй. Дээр нь мета гэдэг орчин дээр монгол залуучууд нийлээд нэг зорилгын төлөө хамтдаа нэгэн том 60 минутын бүтээлийг гаргажээ. Энэхүү тоглолтыг "Hu.rock" вэб сайтаас тасалбараа захиалан үзэх боломжтой.      

Metaverse компани Монголын өв соёлыг харуулсан зарим нэг газруудыг нэмээд тоглолтынхоо хүрээнд харуулжээ. Дэлхийд гарсан хүннү рок гэдэг утгаараа Монголыг сурталчлах, танин мэдүүлэх гэсэн олон зүйлийг хийж байгаа ажээ. Түүний нэг нь Ховд аймагт байрлах Жаргалант хайрхныг “In the Metaverse” тоглолтын виртуал ертөнцөд хийжээ. Өв соёл тал дээр бие биелгээ, бүжиг, үр хүүхдээ хайрлах ухаан хүн гэж яг юу вэ гэдгийг “The Hu” хамтлаг харуулахыг зорьсон аж.

Үзэгчид тоглолтыг бүх төхөөрөмжөөс үзэх боломжтой. Нэг үзэхдээ 100 хүн нэг өрөөнд хуваагдан үзэх боломжтой. Мөн тоглолт гурван цагийн бүсэд хуваагдсан ажээ.

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж