Миний бие 2017 онд БНСУ-ын Инчоны их сургуульд хэлний бэлтгэлийн дамжаанд суралцаж байв. Хагас жилийн амралтаар дотуур байрны гадаад оюутнууд нутгийн идээ ундаагаа ганзагалан авч ирж өрөөний хамтрагчдаа дайлна.
Миний бор цаасанд нандигнан боож, ирсэн ааруул, хуруудыг оюутнууд төдийлөн сонирхохгүй бөгөөд Япон оюутны хүйтэн усанд ч дэвжээн идэж болдог Мисо шөл, аяга нь халдаг далайн бүтээгдэхүүнтэй гоймон тэргүүтнийг амтархан идэж, технологи чанараар тэргүүлэгч Япон орныг шагшин магтацгаана. Миний цагаахан атаархал төрж ясны ядаргаа тайлж, хөлс гаргах, борцтой шөл, шар тостой цайгаар тэднийг дайлах боломжгүйд бага зэрэг харамсал төрж билээ. Үнэндээ саяхныг хүртэл бид гадаадын стандартад гологдсон бүтээгдэхүүнүүдийг урд хөршөөсөө зөөж хэрэглэж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Тэгвэл одоо үндэсний үйлдвэрлэл харьцангуйгаар хөгжиж, өдөр тутам дэлгүүрээс авч буй бүтээгдэхүүнүүд дэлхийн стандартад хүрч эхэлсэн. Гаднын фестивалиас алтан медаль, шагнал авч байгаа зарим бүтээгдэхүүний савлагаа, чанар ёстой л гаднынхныг дайлж баймаар болж.
Гадаадад сурч байгаа оюутнууд үндэсний брэндээр гангарч тэдэнд хүрч буй илгээмж бүрд Талын Монгол борцтой гоймонтой шөл, будаатай шөл багтах болсон нь бид үйлдвэрлэж чадаж байгаагийн томоохон илэрхийлэл билээ.
Дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчуудад эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгож Талын Монгол брэндийн борцтой гоймонтой шөл, Борцтой цагаан будаатай, борцтой гурвалжин будаатай шөлийг байгалийн бүтээгдэхүүнээр химийн ямар ч нэмэлтгүй үйлдвэрлэн хүргэж эхэлсэн.
Энэ бол үйлдвэрлэлийнхээ эхлэлийн энэ цэгээс эцсийн хэрэглэгчид хүрэх бүх дамжлага, процесст мэдээллийн технологийн давуу талыг ашиглан дижитал шилжилт хийх , бүрэн хяналтдаа байлгаж хэрэглэгчдэд чанар амлах олон улсын стандарттай бид хөл нийлүүлэн алхаж буйг илтгэж байна.
Хожим би Шанхайд сурч буй найздаа Талын Монголын борцтой гоймонтой шөл илгээмжээр явууллаа. Найз минь тэр шөлийг идэж үзээд тогоонд дотор уур савсуулан буцалж байдаг ээжийн борцтой шөл санагдаж ёстой ходоод биш сэтгэл цадлаа гэж билээ.
Хилийн чандад манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны иргэд сурч, ажиллаж, амьдарч байна. Тэд эх орны түүхий эдээр Монгол ээжийн гарын хоолны амтыг шингээсэн Талын Монголын бүтээгдэхүүнийг захиалаад шууд авах боломжтой болсон нь манай хүнсний үйлдвэрлэл хөгжлийн бас нэг шинэ шатанд гарсны илэрхийлэл болсон билээ.
Холбоотой мэдээ