МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимээс өнөөдөр /2023.03.27/ “Сэтгэл судлалын практик хэрэглээ” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Б. Энхмаа:
“Их, дээд сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутнууд мэргэжлийн хичээлээр эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлж байгаа байдал, сэтгэл зүйн зөвлөгөө, туршилт, судалгаа, оношилгооны чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг бусдад танилцуулж мэдлэг, туршлагаа хуваалцах, цаашид хамтран ажиллах боломжийг олгох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хийж байна.
1990 оноос хойш сэтгэл судлаач мэргэжилтэн дангаар нь бэлтгэдэг болсон. Үүнтэй холбогдуулан жил бүр уламжлал болгон эрдэм шинжилгээний хурлыг хийж эхэлсэн. Энэ жил сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн оюутнууд тэр дундаа хөдөө орон нутгаас идэвхтэй оролцож байна.
Өмнө жилүүдэд танин мэдэхүйн онцлогтой судалгааны ажлуудыг ирүүлдэг байсан бол энэ жилээс эхлээд тестийн болон сэтгэл судлалын арга зүй, практикт хэрэглэх тухай байгаа нь энэ жилийн онцлог юм. Энэ жилийн хувьд ДХИС, ХИС, МУБИС, МУИС, Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, Отгонтэнгэр, Архангайн их сургуулиас 32 илтгэл ирснээс хоёрдугаар шатанд найман илтгэл тэнцэж илтгэлээ танилцууллаа.
Э.ХУЛАН
Холбоотой мэдээ