517,517 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

517,517 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 200,807,152 төгрөгийн үнийн дүн бүхий 517,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (+15.00%), Атар-Өргөө ХК (ATR +14.95%), Монгол шилтгээн ХК (MSH 14.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN  -6.65% ), Ган хийц ХК (GHC -5.17%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.34% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 16,549 ширхэг нэгж эрхийг 8,504,010 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт ширхэг үнэт цаас 285,300 төгрөгөөр арилжигдсан байна.

-Тавантолгой ХК-ийн 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 6,070,400 ам.доллар буюу 21,401,255,904 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.3 хувиар буурч, 37,330.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,678,497,246,173 төгрөг боллоо.

Өнөөдөр нийт 21,610,852,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж