Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг хүргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг хүргүүлж байна

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг хүргүүлж байна

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг хүргүүлж байна.

  • Хорогдсон цагаан зээрийн сэг зэмээс гадна тухайн орчны газрын хөрс, усыг шинжилгээнд хамруулахийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-д, шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн албанаас
  • Эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авахгүйгээр олон тооны Цагаан зээрийг булах үйлдэл хийсэн Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний байгаль орчны ажилтнуудыг ажлын 7 хоногийн дотор ажлаас нь чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний захирлаас
  • Хууль тогтоомж зөрчсөн дээрх болон бусад үйлдлүүдэд хяналт тавьж, таслан зогсоож ажиллаагүй Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбай дахь Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгчийг ажлаас нь ажлын 7 хоногийн дотор чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас,
  • Халхгол сумын нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд тээвэрлэлт гүйцэтгэж байхдаа газрын хөрсөнд түүхий тос асгаж байгаль орчныг бохирдуулсан үйлдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу харьяалах сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллага, байгаль орчны байгууллагад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний холбогдох албан тушаалтан, дээрх зөрчлийг гаргаж, улмаар нуун дарагдуулсан “Жилин хуа яан” ХХК газрын тосны тээвэрлэгч компанитай байгуулсан гэрээг ажлын 7 хоногийн дотор цуцалж, олон нийтэд мэдээлэхийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн захирлаас,
  • Газрын тосны ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу заасан хугацаанд багтаан хянаж, баталж байхыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаас
  • Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээг нэг сарын дотор олон нийтэд ил тод болгохыг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний захирлаас
  • Өнөөдрөөс эхлэн тус төслийн бүх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэйгээр олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулахыг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний захирлаас шаардаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж