Энэтхэгийн сансарын байгууламжид буудалцаан гарав

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн сансарын байгууламжид буудалцаан гарав

Сансрын ажиглалтын Indian Deep Space Network (IDSN) байгууламжийн хамгаалалтын албаныхан хоёр үл таних этгээдүүдтэй буудалцав. Мягмар гаригийн өглөө хамгаалалтынхан багтай хоёр хүнийг илрүүлэн мөшгөж эхлэх үеэр тэдний нэг нь гар буугаар буудаж, хамгаалалтынхан хариу гал нээсэн байна. Хоёр этгээд зугтсан. Хэн нэгэн энэ хэрэг явдлын үеэр хэлмэгдсэнгүй. Тэднийг IDSN-гийн орох хаалганаас 10-15 метрийн зайд илрүүлсэн гэнэ. Энд террорист халдлага хийх гэсэн аюул байхгүй, тэд зөвхөн сахилгагүй этгээдүүд байсан гэж Энэтхэгийн Дотоод яамнаас мэдээлжээ. IDSN цогцолбор нь Бангалороос 40 км-ын зайд байрладаг, сарны “Чандраян-1” аппаратын ажиллагааг явуулах зорилгоор 2008 онд нээгдсэн юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж