Арын хаалгатайд бус авьяас чадвартайд боловсролын зээл олгодог болъё!

Арын хаалгатайд бус авьяас чадвартайд боловсролын зээл олгодог болъё!

Арын хаалгатайд бус авьяас чадвартайд боловсролын зээл олгодог болъё!

Монголын улстөрчдийн урт гар Боловсролын зээлийн санг ч тойроогүйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ил болгосон мэдээлэл илчилж өгсөн.

Учир нь, 1997 оноос эхлэн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч, гадаадын их, дээд сургуульд суралцагчид нь улстөрчид, түүний үр хүүхэд байсан нь монголчуудыг шударга ёсны эрэлд гаргаад буй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банкнаас хүү багатай зээл авсан асуудалд нэр холбогдож явсан улстөрчид Боловсролын зээлийн сангаас дэмжлэг авч суралцсан нь ил болсноор хэчнээн хүүхдийн хувь заяаг өөрчилж болох боломжийг тэд хулгайлсан бэ гэдэг нэхэл хатуу шаардлага тавихад хүргээд байна.

Жагсаалтыг тодруулбал, 1997 оноос хойш гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421, магистр докторын 1950 суралцагчдын нэрс дунд УИХ-ын дарга Г.Занданшатар хүү,  охиныхоо хамт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин, Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэхийн охин, Шадар сайд С.Амарсайханы хүү, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн охин, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн хүү, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандигийн охин гэхчлэн хөвөрнө.

Уг нь гадаадын топ сургуулиудын шалгуур давж л байвал хэн ч, хэний ч хүүхэд Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч, суралцаж болно. Гэвч авъяастай, чадвартай, мэдлэгтэй нь гадаадын топ их сургуулиудын шалгуурыг давлаа ч Монголынхоо шалгуурт бүдэрч, тэтгэлгээр суралцах боломжоо алдаж явснаа ярих нь дэндүү харамсалтай. Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдийг Боловсролын зээлийн санд хамруулахын тулд арын хаалгагүй, аав, ээж нь ажилчин ангийн хүүхдүүд хасагдсан бол яах вэ?

Боловсролын боломжийг дээрэмдэнэ гэдэг бол тухайн хүний ирээдүйг нь хулгайлж байна л гэсэн үг. Цаашлаад улс орны хувь заяаг ч өөрчилж болох боломж хулгайлагдсан гэж хэлж ч болох юм.

Улс орнуудын гадаадын шилдэг их сургуульд суралцагчдад тавьдаг гол шалгуур нь мэдлэг, чадвар, авъяастай ч санхүүгийн боломжгүй залуусаа зээл, тэтгэлэгт хамруулдаг. Харин Монголд эсрэгээрээ. Засгийн эрх ээлжлэн барьж ирсэн улс төрийн намын гишүүд, улстөрчид, тэдний хүүхэд, төрөл садан дунд эргэлддэг болж таарч байна.

Уг нь гадаадын шилдэг их, дээд сургуульд тэтгэлгээр сурна гэдэг бол хэр баргийн аавын хүүхдийн тэнцэх шалгуур биш. Мэдлэг, чадвартай байхаас гадна мэрийлттэй, чармайлттай байж л шалгуур нөхцлийг хангана. Тиймээс энэхүү сангаас зээл, тэтгэлэг авч, гадаадын шилдэг их дээд сургуульд суралцах эрх авсан нь хэн байх, хэний хүүхэд байхаас үл хамаарч боломжийг ашиглах нөхцөлийг ижил тавих нь Үндсэн хуульд заасан үл ялгаварлах үзлийн суурь зарчим боловч төлбөрөө төлөөд сурчих боломжтой хэсэг нь төлбөрийн чадваргүйгийнхээ өмнүүр орох нь хэр зөв, хэр ёс зүйтэй үйлдэл вэ гэдгийг анхаарах шаардлагатай болж байна.

Учир нь, тэрбум, тэрбумаар үнэлэгдэх орон сууцанд амьдардаг, жилийн орлого нь хэдэн зуун сая төгрөгт эргэлддэг, хадгаламжиндаа тэрбум, тэрбумыг эргэлдүүлж, зүгээр сууж байгаад мөнгө хүүлдэг улстөрчид, түүний хүүхдүүд яагаад Боловсролын зээлийн сангаас зээл авах ёстой юм бэ? Зарим нэг нь Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлсөн гэдэг асуудлыг тавьж магадгүй.

Албан тушаал нь хөндөгдөж болзошгүй үед л авсан зээлээ төлж ирсэн жишигтэй болохоос хаана ямар боломж байна, тэр бүгдийг тултал ашиглаж ирсэн.

Цаашдаа Боловсролын зээлийн санг арын хаалгатайд бус авъяас чадвартай хэрнээ санхүүгийн чадваргүйд л олгодог болъё. Сураад төгссөн нь улсдаа оюуны маш том хөрөнгө оруулалтыг эргээд хийдэг болох шалгуур нөхцлийг ч тавьдаг болъё.  Мөн гэрээний шаардлага нөхцөлөө хангаагүй зээлдэгч нараас төлбөрөө буцаан авдаг тогтолцоог ч тодорхой болгох ёстой.  Ийм шаардлага нөхцөл тавиагүй цагт Боловсролын зээлийн сан нь  мэдээлэлд ойр хүмүүсийнх нь сааж иддэг саалийн үнээ л болох юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-27 192.82.74.108

ХҮНИЙ ШУНАЛД ХЯЗГААР ҮГҮЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. ЭД НАР ЮУГААРАА ДУТСАН ГЭЖ ЭДНИЙ ЭРХИЙН ТЭНЭГҮҮДИЙН ОРОНД СУРАХ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛЭР ДҮҮРЭН ЖИРИЙН ИРГЭНИЙ ХҮҮХДҮҮДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛАНА ВЭ. .. ЧӨТГӨР ТЭДНИЙГ ГЭСГЭЭГ

Avatar

Зочин 2023-03-27 103.212.119.102

Монгол хүүхэд л сурч байвал ирээдүйд монголд хэрэгтэй. хүнээ боловсруулсан ард түмэн хөгждөг

Avatar

Зочин 2023-03-27 73.192.221.185

зээ охин минь одоо Калифорно д ахлах сургууль одоо ахлах сургууль төгсөх гэж бна.энд бсз ийг ингэж өгдөг юм бна зээ маань мундаг төгсөж тэтгэлэг авч бид маш их баярлацгааж бна.Энд ингэдэг юм бна..Калифорн муж захиргаа 18 мянган Сургуулийн захиргаа 13 мянга тэтгэмж өгдөг сангаас15 мянга.эцэг.эх 4мянга .хэнд өгч бна санхүүгийн боломжгүй сурлагаар тэргүүлэж буй хүүхдүүдэд гол ньсанхүү эдийн засгийн боломж байхгүй иргэдээ ингэж харддаг юм бна.

Avatar

Зочин 2023-03-27 85.233.56.132

Ар гэр нь мөнгө төгрөгний боломжтой хүмүүст БСЗ олгодгийг зогсоох хэрэгтэй. Одоогийн байдлаар бол мөнгөтэй хүмүүс хүүхдүүдээ дунд сургуульд нь ч хамгийн өндөр төлбөртэй, шилдэг сайн сургуульд сургадаг учир элсэлтийн шалгалтад өндөр оноо авдаг. Тэгээд дээр нь ил, далд түлхээс нэмэрлэхээр нөгөө БСЗ-ийн болзлыг хангачихдаг учир ядууст зай олгодоггүй. Энэ байдлыг л өөрчлөх хэрэгтэй. Баячууд, дарга нар БСЗ-гүйгээр хотойх ч үгүй, дэлхийн шилдэг сургуульд хүүхдүүдээ явуулж л таараа.

Avatar

1 2023-03-27 216.38.195.77

_OC# # # # # #f;

Avatar

Зочин 2023-03-27 192.82.92.42

Монголын боловсролыг дэмжих ТОРИЙГ хаанаас олох бэ!!! Монголд дэлхийд ерселдех их сургууль хэзээ бий болох бэ, юм узээгуй, харийг шутсэн попорчин сайд нар аа!!!

Avatar

Зочин 2023-03-27 216.38.195.77

# ?

Avatar

Зочин 2023-03-27 216.38.195.77

Avatar

Zochin 2023-03-27 122.201.24.239

orlogo bagatai urhiin huuhduuded ene zeelee ugsun bol, mungutei humuus ni tertee tergui huuhduudee uursduu yvuulchihna. ingesen bol niigemd undur bolovsroltoi humuusiin too 2 dahin ih bhbjee.

Avatar

Pp 2023-03-27 64.119.20.174

Radnaa shine ehner

Avatar

Зочин 2023-03-27 192.82.80.238

Ийм болохоор монголд олигтойхон сэтгэлтэй боловсон хүчин ховордоод байгаа юм даа!Дандаа хулхи гарууд

Avatar

Зочин 2023-03-27 66.181.179.30

Үр хүүхдүүдтэйгээ нийлж байгаад бүгдийг хуу хамах юмаа эд нар . Боловсролын сангийн зээлийг
зөвхөн санхүүгийн боломжгүй , онцгой авьяас чадвартай хүүхдүүдэд олгож байх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-03-27 59.153.112.87

Ийм шуналын хүүдийнүүд гэж байх уу таминээ улс орныг ингэж тонож цөлмөх дээрэмдэх гадаадын дайсан ч ховлр байх шүү.

Avatar

Зочин 2023-03-27 188.162.254.74

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-03-27 103.212.116.95

МАН-ийн хулгайч лалрууд бүх л боломжийг хулгайлсан байх шив дээ. энэ пиздакууд хэзээ далд орж хахаж үхэх юм бол оо.

Avatar

иогэн 2023-03-27 192.82.83.61

х****а та нар,,,, МАН

Avatar

Зочин 2023-03-27 202.21.107.18

Өөрсдийгээ улс төрч гэж өргөмжилсөн, юмнууд Монголыг маань тэр чигт нь хулгайлж байна. Нүүрснээс авахуулаад бусдын ирээдүйг, юу л байна бүгдийг хулгайлж байна!!! Цөлмөж байна. Монголын хөгжлийг хойш зулгааж байна!!!

Avatar

Зочин 2023-03-27 202.126.88.185

Энэ ч бас ханатай,тэтгэлэг нь шилдэгүүдээ олддог.БХяам, хилийн цэрэг, жанжин штаб гээч нь балиар кастын систем байдаг.Бузрын шунал архичин хурандаа генерал гэгч энэ цолоо худалдаж,б**с долоож авсанууд нь бүгд хүүхдүүдээ гадагш сургуульд явуулж бүгд дээд тогоондоо орж ялзарсан төрөө шимигчилж амьдардаг.

Avatar

Зочин 2023-03-27 202.126.88.185

Хоосон толгой, поп,эргүүнүүд буруугүй байсан ч өөрсдийн бүтээсэн поп хоосон толгой иргэддээ тасдуулж идүүлнэ.Бодит байдлыг ойлгоод,судлаад, ойлгуулаад тайлбарлаж ч чадахгүй би чадна тэнэгүүд.44 их наяд боломжгүй сансарын тоо гээд хэлж чадахгүй.2024 онд бүр муу хогнууд сонгогдож Төр улсаараа жонхуурахаар байна.

Avatar

Зочин 2023-03-27 64.119.21.223

Жаал наанатай цаанатай ярьж, өодмоор юм баына. Галаадын их сургужлийн жилийн төлбөр 20000$, дэнр нь амьдрах зардал гээд үзэхнд жилд 30000$, төгрөгөар бодвол 140 сая төгрөг байх. Жилд ийм мөнгө цалингаасаа цуглублах яиар ч дарга монголд байхгүй байх. Шударгаар бол. За тэгээд одоо даргын хүүхдүүдэд тнтгэлэг өгөхгүй гэвэл нөгөөдүүлээ авлига аваа гэсэнтэй агаар нэг юм болноо доо. Хүн ялгаж болохгүй гэдэг зүйл яах болж байна. Даргын хүүхэд гэдэг чинь амьдрах, хичээл хиых боломж .. Үргэлжлэлтэй

Avatar

Зочин 2023-03-27 64.119.21.223

Үргэлжлэл… арай дээр, тиймээс ч арай илүү сурдаг байж магадгүй. Бүх улс нийгэмд ийм л байдаг. За тэгээд айхтар ардчилагч, шудрага , попонуудын үгээр орж дарга биш хүний хүүхэд гэдэг шалгуураар явуулж болно. Тэд нар маань хамгийн сайн нь байж чадах уу? Хүүхдийнхээ амьдралд садаа болохгүй гээд хүнлэгүүд нь дарга болохгүй, хүүхдээ ч боддоггүй адгийн оркууд нь дарга болохоор ард бид нар чинь хожих уу? Энэ засаг барьж байгаа нөхдүүд ер нь дарин сонгогдохоос өөр юм боддог юм болов уу?

Avatar

Иргэн 2023-03-27 43.228.129.139

Зүгээр зээл гэсэн балай юм аа больчих. Дотоодын их сургуульд сурч байгаа даа л өг. Гадаадын сургууль чадвартай бол өөрсдөө таныг уриад сургачихна.

Avatar

Зочин 2023-03-27 66.181.189.231

Undur alban tushaaltnuudiin huuhduud arai denduu zeel olgoh shalguur gj bn uu Alban tushaalaa ashiglaj zeel avsantai hariutslaga toots

Avatar

Зочин 2023-03-27 192.82.64.248

одоогийн журмаар нутагтаа ирж 5 жил ажиллаад, нийгмийн даатгал төлөөд л зээл нь тэтгэмж болоод, эргэж төлөх шаардлагагүй болдог юм байна шдээ, юү гэсэн үг вэ? бусад зээлээс яалгаатай, тэтгэмж болж хувирдаг зээл учраас, эрх мэдэлтэнгүүд хэзээ ч наанаас чинь салахгүй, зээл авсан л бол төлөх ёстой, хэний мөнгийг хэнд зүгээр бэлэглээд

Avatar

Зочин 2023-03-27 64.119.25.230

Энэ Тавинбэх ээ зайлуулаач. Бас зээл авсан насаараа дарга хийлээ одоо болно шүү дээ.

Avatar

Иргэн 2023-03-27 192.82.76.97

Хулгайч намуудыг тараах нь зөв. Ирэх сонгуулиар иргэд минь хичээгээрэй.

Avatar

Уур минь хүрч байнааа 2023-03-27 202.21.104.234

Зээл гэдэг бол эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгогддог мөнгө, тийм учраас бүгд зээлээ эргэн төлдөг болбол энэ асуудал зөв гольдролдоо орно. Түүнээс авьяас энэ тэр гэж худлаа юманд уяарч зээл олгоод яахав. Сургуульд яваад хар тамхичид болчихвол яахын, зээлээ төлөх ёстой гэсэн ухамсар, хариуцлагыг зээлдэгчдэд суулгаж өгөх нь зүйтэй, зээлээ эргэж төлөхгүй бол батлан даагч нь төлдөг болох. Яг л ипотекийн зээл шиг. Эргэж төлөх хөрөнгө мөнгөндөө тааруулж сургалтын зээлээ ч авдаг байх

Avatar

Зочин 2023-03-27 150.129.140.138

улс төрчдийн хүүхдүүд л авдаг зээл болчиж ийм болгосон нохдууд нь байж л бгаашдээ хариуцлагаа тооцоод яваачээ яг явах ёстой нь авсан бол улс орны хөгжилд урагшлах л байжээ ийм хулгайч нарын хүүхдүүд авсан блхр ухарсан бна

Avatar

Иргэн 2023-03-27 192.82.90.124

Чи ямар өрөвдөлтэй амьтан бэ! Монголын олигархууд нь үр удмаараа яаж амьдарч байгааг мэддэггүй юм уу? Дийлэнх улстөрчид бол ядуу төрийн албан хаагчид юм.

Avatar

Зочин 2023-03-27 118.221.209.8

улс төрчдийн хүүхдүүд тэнэг юм байна одоо болтол олигтой ганц үйлдвэр байгуулсан нь ч алга . алцганаж банзалдаж байгаал тэндээ үлддэг монголд юу ч хийсэнгүй. бид нарыг сургасан бол өдийд нийлээд өчнөөн юм байгуулчихсан байгаа хохь нь дарга нараа хайрлаж өөрсдөө ядуу явдаг өрөвмдөөр тэнэг юмнууд

Avatar

Зочин 2023-03-27 202.126.90.137

Хөгжлийн банкны зээлийг төлүүлж байгаа шиг боловсролын зээлийг ч мөн төлүүлөх ёстой .Юуны чинь төгсч ирээд 4-5 жил ажиллсан бол зээл чөлөөлнө гэж Нэгэнт зээл гэж нэрлэсэн л бол эргүүлж төлөх ёстой.

Avatar

Монгол 2023-03-27 59.153.86.132

юун зээл вэ
хувь хүмүүс өөрсдөө шийдэх асуудал шүү дээ
бүхнийг төрөөс, ялангуяа дарша нарын асуудлыг төрөөс шийдээд байж бодохгүй

Avatar

Иргэн 2023-03-27 192.82.90.124

Монголын олигархуудын хүүхдүүд АНУ-д хувиараа бакалаврын зэргүүд авахаар сурдаг ба бүгдээрээ төгсснөөсөө хойш АНУ-д хууль ёсоор үлдэж амьдардаг.

Avatar

Зочин 2023-03-27 192.82.90.124

Монголын олигархууд 1990-ээд оноос эхлээд хүүхдүүдээ АНУ-д бакалаврын зэргүүд авахуулахаар сургадаг. Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм, тиймээс монголын баячуууд гэх юмнууд эрүүгийн гэмт хэрэгтнүүд юм.

Avatar

Зочин 2023-03-27 66.181.186.216

ХУЛГАЙЧ НАР ДАВАРЧ БАЙ, ХАРИУ НЬ ИРНЭЭ

Avatar

Зочин 2023-03-27 202.126.89.230

Адгийн хулгайч нар. Эцэг эхийнхээ хулгай хийсэн мөнгөөр сураад ирээд шууд дарга болоод энэ доромжлолыг ард түмэн тэсэхгүй байхаа.

Avatar

Зочин 2023-03-27 103.10.23.189

Яах вэ? Дарга ч бай, цэрэг ч бай ч Монголд буцаж ирээд ажиллаж байгаа нь их юм, уул нь Монгол орон битгий хэл Дэлхийг аврах нь холгүй юм зохиогоод бичээд л олон аавын хүүхдэд шавар болоод гадаадад сурахаар явдаг. Төрийн сангийн зээл тусламж нь гадаад орнуудын өндөр боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгддэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж