Жэк Ма Хятадад эргэж иржээ

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Жэк Ма Хятадад эргэж иржээ

Жэк Ма Хятадад эргэж иржээ

"Алибаба" группийн үүсгэн байгуулагч Жэк Ма 2019 онд 55 насныхаа төрсөн өдрөөр захирлын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Тэр албан тушаалаа хүлээлгэж өгөхдөө ажлын ширээний ард бус далайн эрэг дээр үхэхийг илүүд үзнэ гэж хэлж байв. Мөн банкны тогтолцооны талаар маргаантай үг хэлснийхээ төлөө Хятадаас явахаас өөр аргагүй болсон юм. "Монопольчлолын эсрэг журам зөрчсөн" хэргээр асуудалд орсон Жэк Ма сүүлийн 1-2 жил Хятадад байгаагүй.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Токиод амьдарч байв. Мөн АНУ, Израиль руу тогтмол явдаг байсныг ойрын эх сурвалж нь хэлжээ. Мөн өнгөрсөн онд Испанийн Майорка арал дээр харагдсан байна.

Тэгвэл Жэк Ма Хятадад эргэн ирснийг "SCMP" хуудас мэдээллээ. Тэрбээр Ханжоу дахь өөрийн үүсгэн байгуулсан сургуулиар зочилж, багш оюутнуудтай уулзсан байна. Юунгү нэртэй тус хувийн сургуульд цэцэрлэгийн насныхнаас эхлээд ахлах сургууль хүртэлх хүүхдүүд сурдаг. Жэк Ма сургуулийн албан тушаалтнуудтай боловсрол болон "ChatGPT" технологийн талаар хэлэлцсэн байна. Хятадад ирэхээсээ өмнө тэр Хонгконгоор дайрсан бөгөөд тэнд найзуудтайгаа уулзаж, "Art Basel" галерейгаар зочилжээ. Тэрбээр уран зураг, урлагт сонирхолтой гэдгээрээ олонд танигдсан.

Эх сурвалж: SCMP, INDIA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж