Хонгконгчууд 2 жилийн дараа анх удаа жагсав

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Хонгконгчууд 2 жилийн дараа анх удаа жагсав

Хонгконгчууд 2 жилийн дараа анх удаа жагсав

Хонгконгчууд өчигдөр /2023.03.26/ газрын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний эсрэг цагдаагийн чанга хяналт дор жагсав. Энэ нь тэдний хувьд хоёр жилийн дараах анхны жагсаал юм. Жагсаалд ердөө 100 хүн оролцсон. Түүнчлэн цагдаагийн шаардлагын дагуу жагсагчид хувийн дугаар маягийн зүйл зүүж, уриа лоозонгоо урьдчилан шалгуулжээ. Цагдаа нар жагсагчдыг бүсэлсэн тул хэвлэл мэдээллийнхэнтэй холилдох ямар ч боломжгүй байв.

Гэхдээ зохион байгуулалт нь инээдтэй байсныг нэгэн жагсагч хэлжээ. "Би тэнд жагсах гэж очсон болохоос биш ичгүүрийн парадад оролцох гээгүй" гэж тэр хүн "AFP" агентлагт ярьсан байна.

Хонгконгийн үндсэн хуульд зааснаар иргэд жагсаал цуглаан хийх эрхтэй байдаг. Гэвч 2019 онд Хятадын хяналтыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Хонгконгод удаан үргэлжилсэн учир үүний хариуд Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлсэн юм. Ингэснээр 2020 оноос хойш хонгконгчууд жагсаал цуглаан хийх эрхгүй болсон байна. Уг хууль тогтвортой байдлыг бий болгоно гэж Бээжин мэдэгдсэн ч шүүмжлэгчид үүнийг Хонгконгийн автономит эрхийг сулруулах зорилготой гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж