Хойд Солонгос маневр хийх чадвартай 2 пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос маневр хийх чадвартай 2 пуужин харвав

Хойд Солонгос маневр хийх чадвартай 2 пуужин харвав

Хойд Солонгос өнөө өглөө Солонгосын хойгийн зүүн эрэг рүү ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. Хоёр пуужин тогтмол бус замаар ниссэн бөгөөд 50 км өндөрт гарч, 350 км зам туулсныг Японы эрх баригчид мэдээлэв. Тогтмол бус замаар нисч байна гэдэг нь нуман хэлбэрээр явдаг бусад пуужингаас ялгаатай, маневр хийх чадвартай гэсэн үг юм.

Пуужин харвасны дараа Өмнөд Солонгосын арми "Дайчин бамбай" нэртэй АНУ-тай хамтарсан сургуулилалтаа дөрөвдүгээр сарын эхэн хүртэл эрчимтэй үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Солонгосын хойгийн өмнөд хэсэгт болж буй уг өргөн хүрээний сургуулилалтад олон мянган цэрэг оролцож буй. Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр том хөлөг энэ долоо хоногийн сүүлээр сургуулилалтад оролцохоор бэлтгэж байна. Энэ нь нисэх онгоц тээвэрлэгч "USS Nimitz" болон газар, уснаа дайралт хийх чадвартай "USS Makin Island" хөлгүүд юм.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтын үеэр Умардын пуужин харвах тоо эрс нэмэгддэг. Солонгосын хойгт хурцадмал байдал үргэлжилсээр байгаа тул сүүлийн долоо хоногт пуужингийн тоо нэн ялангуяа нэмэгдээд байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж