АН: Д.Бат-Эрдэнийн нэрийг оруулж ирсэн нь хэлмэгдүүлэх оролдлого

АН: Д.Бат-Эрдэнийн нэрийг оруулж ирсэн нь хэлмэгдүүлэх оролдлого

АН: Д.Бат-Эрдэнийн нэрийг оруулж ирсэн нь хэлмэгдүүлэх оролдлого

Ардчилсан намын бүлэг өнөөдөр \2023.03.27\-нд хуралдаж, мэдээлэл хийлээ.


 Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулиудын талаар хэлэлцлээ. Ингээд Сонгуулийн тухай хуулиын төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдлээ. Хоёрдугаарт, УИХ-аар зарим гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай асуудал орж ирж байна. Энэ асуудалтай холбоотой бүлгийн гишүүд санал солилцож, байр сууриа нэгтгэлээ.

Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэт, өөрчөлт оруулснаар хэрэгжих боломжтой болох зүйл заалтууд бий. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандахаар бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ц.Туваан нар оролцсон ажлын хэсгийг намын дотоод зохион байгуулалт, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болоод, Улс төрийн намын тухай хууль болрн Сонгуулийн тухай хуулийн жаргал зовлонг мэдэх хүмүүсийн саналыг нэгтгэхээр байгууллаа.

Өнгөрсөн долоо хоногт 2022 оны Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ 2020 оны хагасаас 2023 оны эхэн хүртэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тайланг танилцуулсан. Энэ тайлангийн дүнгээс харахад 2020 оны долдугаар сард Засгийн газар байгуулагдсан гэж тооцвол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын өөрийнх нь үнэлгээ, УИХ-ын Хяналт шалгалтын газрын үнэлгээ, Монгол Улсын Үндэсний аудитын газрын үнэлгээгээр  Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр 30-40 хувьтай биелсэн байна хэмээн дүгнэсэн.

Засгийн газрын бүрэн эрх дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн байхад мөрийн хөтөлбөр нь 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зөвхөн 2022 оныг аваад үзэхээр 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүний цаана хичнээн олон ажил эзэнгүйдэж, төлөвлөсөн ажил гүйцээгүй дүр зураг харагдаж байна. Үүнд тал талдаа дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудлыг сөхөж  тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.

Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал орж ирсэн. Манай бүлгийн гишүүний нэр ч тус нэрс дотор байгаа учраас бид нухацтай ярилцлаа. Хамгийн гол нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль хэрэгжүүлэх нь Монголын төр засаг, олон нийтийн дэмжлэгтэй явах учиртай.

УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Бүлгийн гишүүдийн дийлэнхийнх нь байр суурь бол жижиг "Тавантолгой" буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний нэрийг оруулж ирсэн.

Монголын төрөөс баримталж байгаа бүхий л үйл ажиллагаанд төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгоё, ядаж 31 хувийг нь олон нийтийн хувьцаат компани болгох бодлогыг өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн. Энэ бодлогыг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн, шилдэг жишээ болчихсон, хувьцаагаа олон нийтэд ил болгосон, ногдол ашгаа өгдөг, орон нутгийн иргэдийн хурал нь асуудлаа хэлэлцэж шийддэг, дотоод ардчилал тогтсон компанийн жирийн нэг хувьцаа эзэмшигч яагаад УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх нэрсийн жагсаалтад орж ирж байна вэ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй хамт нэр нь орж ирсэн гишүүд өнгөрсөн хугацаанд ямар бизнес эрхэлж байсан юм бэ.

Д.Бат-Эрдэнэ гишүүний  хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Монгол Улсын ажилгүйдэл ядуурал, бүтэлгүйтлийн хамгийн гол шалтгаан бол төрийн өмчид нүүрлэсэн хулгай, дээрэм. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгай гэх мэт олон хулгайн асуудал төрийн өмчит компани дээр цүнх баригчдаа тавьснаас үүдэлтэй. Тийм учраас 40 их наяд төгрөгийн хулгайн асуудлыг ярьж гарч ирсэн Засгийн газар энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бие биедээ барьцаалагдсан. Тэд энэ асуудалдаа сөрөг хүчний нэг гишүүнийг барьцаалах замаар олон нийтэд Ардчилсан нам ч энэ хулгайд хамааралтай гэх байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.

Ардчиллын гол үндсэн суурь бол цөөнхийн эрх ашгийг хамгаалах, түүний дуу хоолой нь сөрөг хүчин байдаг. Сөрөг хүчнээ намнана гэдэг бол Монгол Улс ардчиллаас ухарч байгаагийн хамгийн том илрэл.

Тийм учраас бид бүхэн цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг сөрөг хүчнийхээ гишүүнийг өгч явуулахгүй байх тал дээр манай бүлэг бүрэн дүүрэн, 100 хувь санал нэгдэнэ гэдгээ илэрхийлье. Цаашид бүх асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байж, өнгөрсөн хугацаанд эрх баригчдын ард иргэдийн амьдралыг сайн сайхан болгохын төлөө  нэг ч ажил хийгээгүй гэдгийг олон нийтэд хүргэхийн төлөө, наанаа шударга ёс гэж хий хоосон орилоод цаанаа хулгай хийгээд суудаг Засгийн газрын асуудал дээр нэгдмэл байр суурьтай байх болно.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Ардчилсан намын үзэл баримтлал төр баян гэхээс илүү иргэн баян байх, аж ахуйн нэгжүүд нь ашигтай сайн ажиллах, аж ахуйн нэгжүүдийн ТУЗ нь компаниа ашигтай ажиллуулаасай гэдэг дээр тогтож байдаг.  Өнөөдөр алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниуддаа хариуцлага тооцохгүй байж, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай ажиллаж байгаа компаниа татан унагаах гээд байна вэ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт асар асар сөрөг нөлөө үзүүлнэ. Хувьцаа эзэмшигчдийн хувьд сөрөг дохио, нөлөө болно гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг эрс буруутгаж байна. Хоёрдугаарт, би Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа.

Бид улс төрийн хэлмэгдүүлэлтэд 37 мянган иргэнээ алдсан байдаг. Гуравхан хүн шүүгээд ийм шийдвэр гаргасан.

Гэтэл өнөөдөр Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг. Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цаааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна. Шударгаар шалгуулах асуудлыг дэмжиж байна.  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагандаа “бүх асуудалд нээттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ илэрхийлсэн. Учраас бид ийм саналтай байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Зохион байгуулалттайгаар харлуулах ажиллагаа явагдаж байгааг та бүхэн анзаарсан байх.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхээ авч үлдэхийн тулд гишүүдэд тэрбум тэрбум төгрөг тарааж байна гэх мэт үндэслэлгүй, утгагүй мэдээлэл тараасан. Энэ бол олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн, зохион байгуулалттай сэжиг бүхий зүйл ажиглагдсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт бий. Үндсэн хуулиа сахих, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмлэг байгуулах асуудал дээр юу юунаас илүү эрх ашгийг дээдэлнэ. Ардчилсан намын манлайлагч С.Зориг агсан “Бид гурван эрх ашгийг дараалж тавьж чаддаг байх ёстой.  Тухайлбал, нэгдүгээрт, Улс эх орны эрх ашиг, хоёрдугаарт, ардчилал, намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг тавих ёстой” гэж хэлсэн нь өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй болжээ. Тиймээс хуулийг дээдлэх, авлигатай тэмцэх, ард түмний талд байх асуудал дээр Ардчилсан нам, намын бүлэг нэг байр суурьтай байгаа.

Сүүлийн найман жил 62, 65 суудал авч МАН эрх барьсан. Өнөөдөр гэнэт л авлигатай тэмцэх асуудлыг ярьж байна. Авлигатай уриа лоозонгоор тэмцдэггүй юм.

Хууль хяналтын байгууллагыг ажиллуулж, шүүхийг хараат бус шударгаар ажиллах боломжийг олгосноор авлига буурдаг. Ардчилсан нам 2012-2016 онд 28 гишүүнтэй ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын эдийн засаг хүнд байсан. Бид хэд хэдэн шийдвэр гаргаж, хууль баталж байсан.  Тэр хүнд үеэс Монгол Улсыг авч гарч чадсан. Өнөөдөр гэтэл эдийн засгийн таатай нөхцөлд хэдхэн авлигачид нь баяжсанаас биш Монголын ард түмэн хүнд байна. Гэтэл сөрөг хүчнээ намнах, парламент дахь ёсыг байхгүй болгохын төлөө УИХ руу дайрч байна. "Гуя дагаж хүзүү" гэдэг шиг асуудлыг оруулж ирж байна. Ер нь МАН өөрсдийнхөө авлигачидтайгаа л тэмцэх ёстой.  МАН гэдэг Монголын Авлигачдын Нам болж хувирсан. Нийгмийн уруудан доройтож байгаагийн гол буруутан МАН. Энэ гэмээ хэнтэй ч хуваалцах ёсгүй. Хариуцлагаа хүлээх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2023-03-27 202.9.46.140

ГАНТӨМӨР ӨӨ……намууд хулгайч дээрэмчидээ хамгаалахаа зогсоохгүй бол Монгол улс авилга, шударга бусын далайд живнэ…хэзээ ч хөгжихгүй, иргэд нь ядуу хэвээрээ үлдэнэ…

Avatar

Зочин 2023-03-27 66.181.191.39

АН мөнгөний төлөө биеэ болон үзэл бодлоо үнэлчих юм байна л даа.

Avatar

Зочин 2023-03-27 85.233.56.132

Зүгээр гэмгүй л юм бол айх юмгүй шалгуулчихаач дээ. Но-той хүмүүс л эрх дарх, дархан эрхээсээ салахаас айж байгаа нь хэнд ч тодорхой. АН-ын удирдлага шударга бай л даа. Тэгж байж л намынхаа нэр хүндийг аварч сэргээнэ. Харин ингээд байвал нэмэргүй дээ. Ирэх сонгуульд бас л далаараа ьавиудж таараа.

Avatar

Зочин 2023-03-27 103.57.92.240

цөөнх гээд АН хууль биелүүлэхгүй шалгуулахгүй байж болно гэжүү? цөөнх бол хуулийг зөрчиж ямарч муу зүйл хииж болно гэжүү. энд нам ямар хамаа байнаа.АН сонгож болохгүй юм байна

Avatar

зочин 2023-03-27 202.179.25.97

АН шударга байвал бол дээрсэн, санхүүжилт нь хэцүүдэх гээд байна уу,

Avatar

Зочин 2023-03-27 202.9.40.25

АН дандаа аливаа асуудалд намчирхаж хандаж ирсэн түүхтэй. Тэд бол сайн хүмүүс бусад нь муу хүмүүс гэж ярьдаг. Түүгээрээ л ярьж байна.Бат-Эрдэнэ нүүрс гэдэг юмтай огт хамаагүй, мэдэгч үгүй гэнээ. Тэдний тавьдаг хошин шогийн жүжиг дуусахгүй

Avatar

Зочин 2023-03-27 66.181.182.52

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нүүрсний хулгайч Бат-Эрдэнийгээ хулгайч биш гэдгийг нь яаж сайн мэддэг мэргэн түргэн вэ? Авилгатай тэмцэхэд улс төрийн аль нэг ямар ч пад байхгүй. МАН өөрсдийнхөө авлигачидтайгаа л тэмцэх ёстой гэж гахай толгойт Д.Ганбат юу хуцаж байгаа торой вэ.

Avatar

Зочин 2023-03-27 64.119.16.70

10000 төгрөг хулгайлса эгэл монгол хүнд хэдэ жилий өмнө олон өгөөд бөөн асуудал болж байсныг санаж байна.хэдэн тэрбумаар нл жишимчгүй хулгайлаад хэдүүлхнээ цусалчихсан хүнд жааха хариуцлага тооцох болохоор хэлмэгдүүлэлт болох уу.АН,өмнийн говийнхон больёо арай хэтэрч байна.

Avatar

Зочин 2023-03-27 223.62.188.82

ардчилсан нам төрд гарвал Монгол улс балрах юм байна

Avatar

Зочин 2023-03-27 82.135.30.192

Jinhene hutsna biz. Ene novshnuud avilga delgeruulsen balainuud

Avatar

Хотын уугуул иргэн 2023-03-27 192.82.67.78

Улаан цайн хулга хийчэхээд баригдах болохоор хэлмэгдүүлж байна гэж гуцахаа больгоо. Ардчиллын нэр барьсан ялзарсан ардчилсан нам. АН-ыг тараах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-03-27 66.181.161.48

Ажнайг өмөөрөөд АН иймэл юм хийдэг байхгүй юү төрд гарвал хувхайтал нь улсаа идчихдэг шүү дээ

Avatar

Зочин 2023-03-27 202.126.94.126

МАН гишүүдээ УИХ -с гаргаж байгаад шалгуулж байхад Ардчилагч нэр зүүгчид хамгаалж байдаг, таарсан ч гөлөгнүүд болдоо

Avatar

Зочин 2023-03-27 150.129.141.198

хуцдаг гөлөгнүүд шүү

Avatar

өм 2023-03-27 192.82.89.162

мөнч их юм бийдээ?! хүн алсанч байж магад гэдгийг 2008 оны сонгуулийн үеэр яригдаж байсан. тэр үед ээж хуушаан гуай "миний хүү" алаагүй гэж байсан. орон нутгийн тел ярьж байлаа нүүрсний хувьд үнэн гэдгийг манай говийн өсгийтэй нялхас өвгөд нь хүртэл хэлнэ

Avatar

Зочин 2023-03-27 103.229.120.175

АН-ынхан ингээд л балайраад эхэлдэг нөхдүүд шүү.Шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод ирээ гэж наад Бат-Эрдэнэдээ хэлэх хэрэгтэй.МАН-аас өөр нам сонгоё гэхээр АН-аас өөр ОЛИГТОЙ нам алга. ГЭТЭЛ ТЭР АН-ЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ЭНЭ..

Avatar

зочин 2023-03-27 66.181.161.60

Нүүрсний хулгайчийг юунд нь хамгаалаад байна вэ? Мөнгө авсан уу?

Avatar

цэций 2023-03-27 192.82.89.162

их хуралд луйвар булхайгаан суусан та нар шиг юмнууд мэддэг юмуу? наад нүүрсний загалмайлсан эцэгтэй аа.юмт өвөртөө унтаж байсан юмуу? тэгвэл хууль цагдаагийхан биднээс байцаалт аваад бид үнэн зүйлийг нь хэлсэн. эцсийн дүнг нь -ар анд биш гарсанд үзнэ.

Avatar

jinhene nvvrsenii zagalmailsan etseg dee mafiin chin 2023-03-27 103.57.92.186

odoo baterdene shig shudarga hvn mongold oldohgui genee. jinhene luibarching ni omondovi aimag dayr meden ch dee..

Avatar

Зочин 2023-03-27 43.228.129.52

Ажнай Батэрдэнэ идсэн гэдэгт би 100% үнэмшилтэй байдаг. Үүнийг өмөөрвөл та яаж монголд ардчилалыг тогтооно. Би та нарт одоо бүр итгэхээ болилоо. Танай намыг л санхүүжүүлсэн байх даа. МАН ч гэсэн

Avatar

zochin 2023-03-27 202.21.127.160

AN namiin darga naraa Ta nar Baterdeneiig xulgaich bish geed xumuusees sanal asuulga avaach Yamar dun garaxiig xarax uu xe xe

Avatar

Партизан 2023-03-27 202.21.127.142

АН ёстой алийгаа алдаж байна даа, наад муу Бат-Эрдэнэ луйварчинаа өмөөрөх юм бол түүхий тавцанаас арчигдах болно. Цуг сурч байсан Орос нөхрөө гол гаргаж, дээрэмдсэн нөхөр шүү дээ

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2023-03-27 64.119.18.188

'АЖНАЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ЛУЙВАРЧИН БИШ' харин гоё онигоо юу үгүй юу?

Avatar

Б 2023-03-27 43.242.243.78

АН ХУЛГАЙЧАА ӨМГӨӨЛ ГЭЖ СОНГОГДООГҮЙ ШҮҮ.
ТЭНЭГТЭЖ, АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ, ЭРХ МЭДЛИЙГ УРВУУЛАН АШИГЛАХАА БОЛИОРОЙ.

Avatar

Зочин 2023-03-27 103.212.117.44

Новшнуудаа монголчууд тэнэг биш шүү. Жинхэнэ хулгайч нь наад муу үхээрмйн шаар шүү. Ингэж амьдрахаар үхээсэй энэ хулгайч

Avatar

Зочин 2023-03-27 124.158.64.181

Батэрдэнэ хулгайлсан мөнгөөрөө АН -ыг санхүүжүүлдэг бололтой. Чааваас, луйварчингаа өмөөрч үхэх нь дээ. Ичиж амьдар. Ингэж байгаад сонгуулиар юучгүй болов доо.

Avatar

Иргэн 2023-03-27 43.242.243.252

Өмөөрөөд байхыг бодоход эд нар Бат-Эрдэнээс хахууль авцгаасан юм биш биз??? Их л сандралдаж байгаа шинжтэй харагдаж байх чинь

Avatar

Зочин 2023-03-27 202.126.89.230

Ардчилсан нэртэй хүн сүгнүүд хулгайчаа өмөөрөөд л. Бүгд хулгайч

Avatar

Харьцуулагч 2023-03-27 49.0.178.115

Хувийн хэвшилд ажиллаад гудамд гарсан \тэнд ажиллагсад гэр оронтой болох тухай мөрөөдөх хэрэггүй\, цалингаа авч чадаагүй мянга, мянга бий. Үүнийг гаргаж ярих нь эрхэм гишүүний үүрэг байлтай. Идэж уусан хүнийг хамгаалах нь хуулийг мөнгөдөж, үл ойшооно гэсэн үг болж байна. Яасан ирэх сонгуульд мөнгө гаргахаар болсон уу?

Avatar

Даваа 2023-03-27 59.153.115.237

Ардчилсан нам ингээд улстөржүүлээд хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөх бохир аргаа болих хэрэгтэй, одоо энэ арга чинь хоцрогдсон шүү дээ, шалгуулаад л гараад ирэх хэрэгтэй шүү дээ, юундаа айгаад чичрээд байдаг байнаа

Avatar

Зочин 2023-03-27 124.158.107.98

МАН-ын Мөнхбат шиг Гишүүнээсээ түдгэлзээд гэм буруугүй гэдгээ нотлуулчихаад ирээ. Тэгэхгүй бол сонгууль ойртож байгаа энэ үед намын нэр хүндэд муугаар нөлөөлөх гээд байнаа, гээд хэлчихэж чаддаггүй л юм байхдаа

Avatar

zochin 2023-03-27 203.91.115.247

ene a**s uud hulgaichaa hamgaalaad ireh songuuliar gants ch suudalgui dald ortsgoohiin tsondon

Avatar

Зочин 2023-03-27 64.119.19.2

** yyd

Avatar

Зочин 2023-03-27 202.21.110.106

Baterdeniig hulgaich gedgiig bugd medne

Avatar

Зочин 2023-03-27 124.158.64.181

АН том луйварчнаа өмгөөлж эхэллээ. Та ингэх юм бол Монголд хэн шударга ёсыг тогтоох юм бэ? Та нар МАН -д за одоо МАНАН болж Бат эрдэнийг АН хамгаална, та нар бусдыгаа хамгаал. Ингэж наймаалцая гэж байгаа юм байна, чааваас. АН бол хогын нам гэдгээ харуулж байна. МАНАН үүсчээ.

Avatar

Зочин 2023-03-27 59.153.86.152

Улсаа цөлмөсөн хулгайч хүнийг хариуцлагад татахаас хамгаалж байгаа нь Ардчилсан нам хулгайчдын нам болсоныг харуулж байна шударга ёс хаана байна ,

Avatar

Зочин 2023-03-27 103.26.194.155

НАМ УХААНТАЙ ЮМ БОЛ НААД Т1 ЗАНГАА БОЛИОЧ ШАЛГУУЛНА Л БИЗДЭЭ ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛ ЯРЬЖ ЯВАХ ЮМ

Avatar

ЗОЧИН 2023-03-27 202.70.44.46

Олон жил хулгай хийлээ одоо харицлагаа хүлээх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж