ОХУ: Үрчлүүлсэн хүүхдүүдийн ашиг сонирхолд нийцүүлсэн

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

ОХУ: Үрчлүүлсэн хүүхдүүдийн ашиг сонирхолд нийцүүлсэн

ОХУ: Үрчлүүлсэн хүүхдүүдийн ашиг сонирхолд нийцүүлсэн

Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах тухай хууль бус шийдвэр нь ОХУ руу нүүлгэн шилжүүлсэн хүүхдүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг зориудаар гуйвуулсан баримтуудад үндэслэсэн юм.

2022 оны хоёрдугаар сарын 21-нд Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа зарласан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ихэнх хүүхдүүд ОХУ-ын нутаг дэвсгэрт эцэг эх, асран хамгаалагч нарынхаа хамт ирсэн. Өнчин хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр асрамжийн газрынх нь захирал, эсвэл ийнхүү байгууллагын бусад ажилчид ажиллаж байв. Хүүхдүүдийг хараа хяналтгүй нүүлгэн шилжүүлсэн тухай тархааж буй бүх мэдээллүүд нь худлаа бөгөөд бодит байдалд огт нийцэхгүй байна.

Нүүлгэн шилжүүлсэн өнчин болон эцэг эхийн асрамжгүй үлдсэн хүүхдүүдийн тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч тэднийг гэр бүлийн хүмүүжлийн хэлбэрт шилжүүлэх буюу ОХУ-ын иргэдийн урьдчилсан асран хамгаалалтад оруулахад үүсэх хуулийн бүх саад бэрхшээлийг арилгахыг үүрэг болгов. Тэднийг шилжүүлэх шийдвэрийг зөвхөн Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсуудын эрх бүхий байгууллагууд гаргасныг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр томьёоны ноцтой алдаа гаргаж байна. Тэд хүүхдүүдийг «үрчилж авсан» гэж эндүүрч бичээд байна. Энд «асран хамгаалалтад авах» гэсэн нэр томьёог ашиглах ёстой. ОХУ-ын иргэд л хүүхдүүдийг үрчлэн авах нь тэдэнд санаа тавих олон аргуудын тэргүүлэх хэлбэр гэж үзээгүй бөгөөд практикт хэрэгжүүлээгүй. Хүүхдийн эцэг эх, эсвэл хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийг буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлбэл асуудлыг тэр дор нь шийдэж өгч байгаа. ОХУ-ын сонгосон арга барил нь Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэм хэмжээнд нийцэж байгаа бөгөөд уг баримт бичигт хүүхэд элэг бүтэн, тал бүрийн таатай нөхцөлд өсөн бойжихын тулд гэр бүлийн орчинд өсөх шаардлагатай хэмээн заасан байдаг.

Бүгд найрамдах улсуудын асрамжийн байгууллагуудын сурагчдын дунд Украины иргэншилтэй хүүхдүүд байсан. Тэд БНДАУ болон БНЛАУ-ын нутаг дэвсгэр дээр байнга оршин суудаг бөгөөд тус бүгд найрамдах улсуудын асрамжийн газруудад дор хаяж гурван жил амьдарсан байсан. Урьд өмнө нь Украины эрх баригчид эдгээр хүүхдүүдийн хувь заяанд санаа зовдоггүй байсан бөгөөд тэдний Орост амьдрах нөхцөл байдлын тухай асуудал гарч ирсний дараа л ОХУ олон улсын янз бүрийн хэм хэмжээг зөрчсөн байж болзошгүй гэж ярих болсон.

БНДАУ, БНЛАУ, Запорожье болон Херсон мужууд ОХУ-ны бүрэлдэхүүнд нэгдэн орсны дараа эдгээр нутаг дэвсгэрт байнга оршин суудаг хүүхдүүд Оросын иргэншилтэй болсон. Тиймээс 2022 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн тэдний ахуй амьдралын нөхцөл байдлыг зохицуулах асуудлуудыг Оросын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх болсон.

Барууны хэвлэлүүд 2022 оны 10-р сард Крымын бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн зусланд амрахаар Херсон, Запорожье мужуудаас хүрэлцэн ирсэн 2360 хүүхдийг хулгайлсан гэж Оросын төр засгийнхныг үндэслэлгүйгээр буруутгаж байна. Тэдний ихэнхийг эцэг эх болон бусад хууль ёсны төлөөлөгчдөд нь хүлээлгэн өгсөн. Гэхдээ байлдааны шугам дээр нөхцөл байдал хүндэрсний улмаас 100 гаруй хүүхэд Крымд үлдэж, тэндээ одоо ч байсаар байна. Одоогийн байдлаар Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр тэдний эцэг, эхийнх нь байгаа газрыг тогтоох ажлын үндсэн чиглэлийг тодорхойлоод байна.

2022 оны 2-р сараас хойш 689 мянга орчим хүүхдийг ОХУ-ын нутаг дэвсгэр лүү нүүлгэн шилжүүлжээ. Тэдэнд эмнэлгийн, сэтгэл зүйн болон нийгмийн иж бүрэн тусламжийг үзүүлсээр байна. Хүүхдүүдэд нэн даруй ОХУ-д түр хугацаагаар оршин суух эрхийг нь олгож, цаашдаа эмнэлгийн тусламж, эмээр хангахын тулд заавал даатгуулах эрүүл мэндийн даатгалд хамруулаад байна. Тэднийг ОХУ-ын шилдэг эмнэлгийн байгууллагуудад үзүүлсэн ба өнчин хүүхдүүдэд нийгэм, сурган хүмүүжүүлэхүйн оношлогоо хийсэн. Ихэнх багачууд хичээлийн хоцрогдолтой байгаа ба боловсролын томоохон цоорхойг нь нөхөх шаардлагатай байна. Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчийн «Хүүхдийн гарт» арга хэмжээний хүрээнд ОХУ-ын шинэ бүс нутгуудад болон Украинд оршин суух насанд хүрээгүй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэнд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байна.

Өнөөдөр Оросын төр засаг нь Киевийн дэглэмийн түрэмгий цэргийн ажиллагаанаас дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүүхдүүдийн сайн сайхны төлөө чадах бүхнээ хийж байна. Энэхүү ажлыг олон улсын болон Оросын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн, мөн тэдний онцгой хэрэгцээг харгалзан үзсэний үндсэн дээр хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж