Хамрандаа имплант хийлгэснээс тархинд нь үрэвсэл үүсчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Хамрандаа имплант хийлгэснээс тархинд нь үрэвсэл үүсчээ

Хамрандаа имплант хийлгэснээс тархинд нь үрэвсэл үүсчээ

“Vera” гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас  болж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл хийлээ.


Иргэн Д  “2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд хамрандаа имплант утсаа хийлгэсэн. Хийлгэснээс хойш байнга толгой эргэдэг болсон. Утас хийлгэсний дараа хөдөө явах болоод тухайн эмчдээ зовууриа хэлэхэд гаднаас нь хараад “зүгээр ямар ч асуудалгүй” гэсэн. Дараа нь хөдөө очоод биеийн байдал муудаж хөдөө эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард буцаж ирж хамрынхаа утсыг “Vera” эмнэлгийн захирлаар нь авхуулсан.

Одоогоор хэвийн байдалдаа эргэн орохын тулд хагалгаанд орохоор болсон. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст миний хэрэг шалгагдаж байна.

Мөрдөгч маань шинжээчийн дүгнэлт болон тогтоолуудаа надад өгсөн боловч "Чамд байх ёсгүй мөрдөгч өөрөө барьж явах ёстой" хэмээн миний бүх бичиг баримтыг хураасан. Мөрдөгч одоогоос сар гарны өмнө бичиг баримтаа аваачиж өгсөн гэсэн боловч шинжээч  өөрийн чинь бичиг баримт ирээгүй гээд байгаа. Үүнийг яагаад удаашраад байгаа шалтгааныг лавласан боловч одоогоор ямар ч хариу байхгүй байна. Энэ хэрэг бүртгэгдэж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна.

Анх 2020 онд тус эмнэлгийн н.Алтантүлхүүр эмчээр ботокс хийлгэж байсан. Тэгээд цагдаа дээр шалгагдахад тухайн эмч эмчлэх эрхгүй эмч болж таарсан.

Тухайн эмч мөрдөгчөөсөө зөвшөөрөл аваад Хятад руу гарсан гэж сонссон. Надтай холбогдож биеийн байдал асуугаагүй. Хамрын нэг талын самалдгийг тайрч буцаж хэвийн байдалдаа орохоор болсон. Эмнэлгийн зүгээс манайд ажилдаггүй шивээсчин хүн байсан гэдэг мэдээллийг өгсөн. Баянгол дүүргийн мөрдөгч ажлаа явуулж чадахгүй байна. Ахлахтай нь хүртэл холбогодлоо дараа нь ямар хүнтэй холбогдохоо мэдэхгүй байна. Хэрэв шинжээчийн дүгнэлт гарвал шүүх хурал болж энэ асуудал нэг талдаа шийдэгдэх байх гэж бодож байтал одоо гурван сар өнгөрсөн ч шийдэгдсэнгүй. Баянгол дүүргийн мөрдөгч, дарга нартай холбогдоод ямар ч хариу алга.

Одоо байнга толгой өвдөж ногоон идээтэй нус гардаг. Тархинд байгаа үрэвслээ намдаах эмчилгээ хийлгэсэн болохоор одоо зовуурь бага байгаа. Үүнийг эмчлүүлэхэд 5 сая төгрөг хэрэгтэй. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш амт үнэр мэдрэхгүй, байнга толгой өвдөж байгаа. Тухайн үед утсан имплантыг 900 мянган төгрөгөөр  хийлгэсэн. Одоо тухайн эмнэлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэхүү эрсдэл хүндрээд тархинд үрэвсэл үүсч, шимэгдэхээргүй болсон тохиолдолд нугасанд орж амь насаа алдах эрсдэлтэй. Энэ талаар тухайн эмпулиант хийсэн эмч ямар ч мэдээлэлгүй байсан” гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж