УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр, гурав ч хуваагдаж, бүлгийн даргын өрөөгөө “булаацалдаж” байсан цаг саяхан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нэг хэсэг бүлгийн даргын өрөөгөө суллаж өгөхгүй, Төрийн ордонд "муур хулгана болж" явсан бол тэрбээр өнөөдөр /2023.3.27/ өрөөгөө хүлээлгэж өгөхөөр болжээ.
Нэг хэсэг С.Эрдэнэтэй нэгдэж, Ардчилсан намын даргын батламж хүлээж авч байсан Д.Ганбат шинэхэн дарга Л.Гантөмөртэй “гар барьж” тохиролцоо хийснээр өөрийн "Хийморь" фракцийнхантайгаа Л.Гантөмөрт тахимаа өгч, бүлгийн даргын ажлаа хүлээлгэн өгч, түүнийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Ардчилсан нам олон бүлэг фракцтай ч хамгийн сүүлд "мэндэлсэн" фракц бол “Хийморь”. Тус фракцийг УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, аймаг, дүүргийн дарга нар болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг нэгтгэж, С.Эрдэнийг дэмжиж байсан билээ. Тэгвэл Д.Ганбат даргатай "Хийморь" фракцийнхан бүгдээрээ Л.Гантөмөрийг дэмжиж, тохиролцсон учраас ийн бүлгийн даргын ажлаа, бүр өрөөгөө ч хүлээлгэж өгч, АН-ын нэгдлийн төлөө тууштай ажиллана гэдгээ ч шинэ даргадаа хэлжээ.
Ардчилсан нам шинэ даргатай болсон ч С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэвээр байгаагаа мэдэгдээд буй. Гэвч Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг бүртгэж, АН-ын даргаар батламжилсан, АН-ын гишүүд нь ч шинэ дарга Л.Гантөмөрөө дэмжиж буй гэдгээ илэрхийлж буй. Ардчилсан намын УИХ дахь төлөөлөл болон бүлэг өөрөө нэгдмэл байж, цаашдын улс төрийн акц, намын нэгдэл, сөрөг хүчний үйл ажиллагаа илүү идэвхжинэ гэдгийг ч Ардчилсан намынхан дээр, дооргүй ярьж эхэлжээ.
Т.ОД
БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-03-27 202.131.244.210
Албан ёсны эрхгүй гэрчилгээгүй намын даргааар яах ч юм билээдээ
Зочин 2023-03-27 188.162.254.74
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая
Зочин 2023-03-27 64.119.16.70
энэ урваач шарваач эргүү малаа БАЯНХОНГОРЧУУД татаж аваач ээ монголыг гутааж дууслаа.
Зочин 2023-03-27 64.119.25.104
алиа салбадай нар ардчилагчид
Зочин 2023-03-27 103.229.120.175
АН-ын албан ёсны бүртгэл, тамга хоёр Баттулгад байгаа гэж Гантөмөр ярилаа.Хөөрхий муу Эрдэнэ ван, түүнийг дэмжиж буй Сосорбарам, өвгөн Доржготов гэх мэт нөхдүүд эсэргүүцэл бичлээ.Ажаад баыхад Элбэгээ, Бат-Үүл, Эрдэнэ гэх мэт хууччуул Баттулгын хүн даорга боллоо гээд дургуй байгаа юм уу даа.
Зочин 2023-03-27 66.181.185.252
тэгээд Гантөмөр нь Баттулгааас тамга аваад тахина гэв үү
Зочин 2023-03-27 103.212.119.110
Эрдэнэ даргын зөв өө. АН-ын дарга бол яахын аргагүй Эрдэнэ байх ёстой. Гантөмөр чинь Увсынх, өмнө нь МАХН-Д байсан юм шүү..
Зочин 2023-03-27 202.131.225.242
Алдахгүй хүн гэж хаа байхав вэ. Д.Ганбат гишүүн маань зөв шийдвэр гаргажээ. Эрдэнэтэй нийлж нэг хэсэг буруу замаар явсан ч уг нь хүн нь зөв хүн юм болохоор ухаарч алдаа засахийн төлөө явж байна. Амжилт хүсье.
Зочин 2023-03-27 202.126.88.117
Энэ цэргийн бүдүүлэг харанхуй офицерт ямар ч үзэл баримтлал байхгүй, сандал суудал горьдоод л савлаж явдаг амьтан, ямар сайндаа л бичиг үсэгт муухан, зурсан зураггүй зураач нэртэй, төвдийн хурлийз дагаж хоолонд хүрэхэв дээ !
Зочин 2023-03-27 202.126.88.132
Бузар амьтан
Зочин 2023-03-27 124.158.107.35
эрдэнэ явцгүй болоод ирэхээр тэгж байгаа хэрэг тэгээл энд тэнд дагаар ороод яваад байдаг
Зочин 2023-03-27 103.26.194.155
зсс
Зочин 2023-03-27 59.153.112.134
С.Эрдэнэ Эрдэнэсувд гээд чавгөнцтай хоёулаа үлдэх нь ээ