Чарльз Де Кетеларе: Өөрийгөө батлан харуулмаар байна

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Чарльз Де Кетеларе: Өөрийгөө батлан харуулмаар байна

Чарльз Де Кетеларе: Өөрийгөө батлан харуулмаар байна

Өнгөрсөн зуны хөлбөмбөгийн арилжаа наймааны цонхоор Италийн АС Милан клуб Бельгийн Брюггегээс ирээдүйтэй залуу хагас хамгаалагч Чарльз Де Кетеларег өндөр үнээр худалдаж авсан билээ. Үүнээс хойш тэрбээр 31 тоглолтод оролцохдоо ердөө ганцхан гоолын дамжуулалт өгсөн тааруу амжилттай явж байна. Тэгвэл Чарльз Де Кетеларе Бельгийн "Het Laatste Nieuws" агентлагт дараах ярилцлагыг өгчээ.

-Kатарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий талаар?

-Миний хувьд их сэтгэлээр унасан үйл явдал болсон. Би ердөө нийт 15 минут л тоглосон. Гэхдээ би улс болон шигшээ багийнхаа фанатуудын өмнөөс илүү их харамсаж байна. Би хэзээ ч зөвхөн өөрийнхөө талаар л боддог хүн байгаагүй. Би үргэлж багийнхаа төлөө санаа тавьдаг.

-Милан дахь эхний жилийнхээ талаар?

-Сэтгэл дундуур байна. Муу байна. Миний таамаглаж байснаас өөр байдалтай байна. Би өнгөрсөн жил нутгийнхаа Брюгге клубд амжилттай нэг улирлыг өнгөрөөсөн. Үүний дараагаар Милан руу шилжиж ирээд илүү сайн улирлыг өнгөрөөх байх гэж бодож байсан. Гэхдээ харамсахгүй байна.

-Өөрийн тань бодлоор энэ муу улирлын шалтгаан нь юу вэ?

-Олон шалтгаан байна. Орчин, өндөр түвшний хөлбөмбөг, талбай дээр болон талбайн гадна дасан зохицох хэрэгтэй олон зүйлс гэх мэт.

-Болонья багийн эсрэг хийсэн анхны тоглолтынхоо талаар?

-Хачирхалтай зүйл гэвэл миний муу тоглосон гэж дүгнэгдсэн бусад тоглолтуудтай тэр тоглолтыг харьцуулбал тийм ч сайн тоглолт болсон гэж би бодохгүй байна. Яагаад гэвэл би тоглолтод өөрийн анхны гоолын дамжуулалтаа өгсөн. Ямар ч байсан би өөрийнхөө тоглолтыг хүмүүс эсвэл хэвлэлийнхнээс өөрөөр дүгнэдэг. Би илүү тактикийн талаас нь харахыг хичээдэг, тоглолтоосоо алдаагаа харж, давтахгүйг хичээж,  тогтлолтоо сайжруулахыг чармайдаг.

-Өөрт ирж буй сөрөг сэтгэгдлүүдийн талаар?

-Би шүүмжлэлүүдийг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэт их анхаарал хандуулж байгаагаагүй. Би Брюггед байхдаа сайн, муу олон шүүмжлэл хүлээн авч байсан. Харин Миланд сэтгэгдлүүд эхэндээ сайн байснаа сүүлдээ сөрөг болж өөрчлөгдсөн. Би өөрийгөө сөрөг сэтгэгдлүүдэд хэт их автуулж, өөрийн жолоодлогоо алдахгүй ээ. Багийн маань олон тоглогчид надад сонин битгий унш гэж зөвлөгөө өгч байсан. Тиймээс өмнө нь Сан Сирогийн ханхүү гэдэг гарчигтай нийтлэл гарсан дээр юу бичигдэж байсныг мэдэхгүй байна.

-Златан Ибрахимович, Рафаэль Леао, Кака нараас дэмжлэг авсан талаараа?

-Би багийнхнаасаа дэмжлэг, тусламжийг мэдэрдэг. Гэхдээ үргэлж ийм нөхцөл дунд баймааргүй байна. Би өөрийгөө амжилтаар цангасан нэгэн гэдгээ мэдрүүлж, сайн тоглолтоо харуулж, хөлбөмбөгийн төлөө амьдардаг болохоо харуулмаар байна. Би багийн асуудал болмооргүй байна. Хэрэв бид хэвлэл мэдээллийн мэдээлж буйд итгэдэг байсан бол би Миланы бэлтгэлийн баазад ирэх болгондоо уйлчихсан ирэх байсан. Сүүлийн үед би өөрийн бие махбоддоо илүү мэргэжлийн түвшинд анхаарал хандуулах болсон. Хуучин Брюггед байснаасаа илүүтэйгүүр бэлтгэлийн өмнө болон дараа илүү улам анхаарал хандуулах болсон. Энэ нь намайг өөрийгөө сайнаар мэдрэхэд тусалж байна. Би илүү их дасгал сургуулалт хийж, хоол дээрээ анхаарах болсон.

-Өөртөө итгэлтэй хэвээрээ байгаа юу?

-Мэдээж тийм. Би Бельгиэc явсны дараагаар бага зэргийн сайжирсан мэдрэмж төрж байна.

-Бельги болон Италийн хөлбөмбөгийн ялгааны талаар?

-Хоёр улсын хөлбөмбөгийн түвшин өөрөө. Италийн тоглолтын өрнөл хурдан бөгөөд өрсөлдөгч багийн торгуулийн бүс руу нэвтрэхэд хэцүү байдаг. Тоглолтууд тактик дээр суурилдаг бөгөөд тоглолтын явцад чи илүү их анхааралтай байх ёстой. Бид бэлтгэл хийхдээ хүртэл Бельгид байснаасаа илүүтэй их тактик дээрээ анхаардаг.

-Улаан харуудын спортын албаны дарга Паоло Малдинигийн харилцааны талаар?

-Тэр багийнхантай их ойр байдаг. Би бусад тоглогчидтой нэгэн адил түүнтэй их сайн харилцаатай байдаг. Бид нэг нэгийнхээ талаар ярилцдаг бөгөөд надад өөрийг нь итгэж буй мэдрэмжийг төрүүлдэг. Тэр бол Миланыг төлөөлдөг хүн бөгөөд Милан түүний хувьд маш их үнэ цэнэтэй.

-Россонеричуудын хувцас солих өрөөны уур амьсгалын талаар?

-Миний бодлоор бидэнд ер бусын бүрэлдэхүүн байгаа бөгөөд энэ бол яагаад өнгөрсөн жил лигтээ түрүүлсний нэг гол шалтгаануудын нэг юм. Бид хувцас солих өрөөндөө маш их эв нэгдэлтэй.

-Сэлгээгээр талбайд гарахдаа өөр дээрээ дарамт мэдэрдэг үү?

-Тийм ч их биш ээ. Би арай өөрөө боддог. Би ерөнхий бэлтгэл, тоглолтын бэлтгэл, тоглолтын минутад өөрийгөө дүгнэдэг. Тэгж л би дарамтыг мэдэрч байна. Гэхдээ би үргэлж өөрийнхөө хамгийн сайнаа гаргахыг хичээдэг.

-Миланд хэзээнээс өөрийн чадвараа бүрэн харуулж эхлэх вэ?

-Би өөртөө хугацаа тавиагүй ээ. Би өдөр бүр өөрийн хамгийн сайнаараа хичээж улирлыг дуусгахыг хичээх болно. Мөн бэлтгэлээ сайн хийж гараанд гарч тоглохыг хичээх болно. Одоогоор үүнээс өөр зүйлийн талаар бодохгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: Het Laatste Nieuws
Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж