Селена Гомез хайрын гурвалжин үүсгэв

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Селена Гомез хайрын гурвалжин үүсгэв

Селена Гомез хайрын гурвалжин үүсгэв

Дуучин Селена Гомез инстаграмд хамгийн олон дагагчтай эмэгтэй болсон дуулиан намжаагүй байхад шинэ хайрын гурвалжинд орооцолдов. Тэрбээр дуучин Зейн Маликтай болзож яваа нь папараццид өртсөнөөр дахин олны хэл амны бай болоод байна. Тэд Нью-Йорк хотноо нууцаар романтик оройн зоог барьсан бөгөөд хөтлөлцөн, үнсэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Өдгөө 30 настай Зейн Малик өмнө нь супер модель Жижи Хадидтай үерхэж байхдаа "төгс" хосуудын нэг байсан. Гэхдээ тэд 2015-2021 оны хооронд олон удаа салж нийлсэн бөгөөд дундаасаа хоёр настай охинтой.

Тэгвэл Жижи Хадид энэ асуудалд ямар байр суурьтай байгаа нь олон хүний анхаарлыг татав. Өдгөө 27 настай Жижи хэлэхдээ, "Зейн аз жаргалтай, сэтгэл санаа нь  тогтвортой байвал надад хэнтэй болзох нь хамаагүй. Гол нь тэр Кай охиноо өсгөхөд сайн эцэг байх нь чухал" гэсэн байна.

Зейн Малик инстаграмд 18 хүн дагадгийн нэг нь Селена Гомез байсан.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж