Эцэг, эхчүүдийн төлөөллөөс УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулж буй Боловсролын баг хуулийн төслийн ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг хасуулахаар Эцэг, эхийн төлөөллөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон салбарын сайд, холбогдох албаны хүмүүст ил захидал илгээсэн байна. Ил захидалд өөрийн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй бичлэг нь цацагдсан асуудал шийдэгдээгүй байхад боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсэгт эрхэм гишүүнийг оруулах нь зүйд нийцэхгүй гэж дурдсан байна. Ил захидлыг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.
ИЛ ЗАХИДАЛ
Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням танаа:
УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэж эхэлж байна. Энэхүү хуулийн төсөлд хүүхдэд олгох ёс зүй, хүмүүжил, хүүхдийн эрхийн асуудлыг ихээхэн анхаарч байгаа гэх таатай мэдээлэл байна. Харамсалтай нь, хүүхдүүдийн ёс зүй, хүмүүжлийн асуудлыг тусгаж буй энэхүү хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг”-т УИХ-ын гишүүн Ч.Ундрам багтан, бүр “Дээд боловсролын тухай хуулийн ажлын хэсэг”-ийн ахлагчаар ажиллаж байгаа гэх таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Сүүлийн үед Ч.Ундрам гишүүний үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн асуудал олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулахын зэрэгцээ, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн Тавдугаар бүлгийн 31.1-д заасны дагуу “Хэргийг шалгаж буй цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ” хийсэн эсэх, 31.2т заасны дагуу “Цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийсэн” эсэх, энэхүү хэрэгт Эрүү, Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа эсэх, Хүүхэд хамгааллын байгууллагаас хохирогчтой холбогдож, эрх зүйн туслалцаа болон хуульд заасан бусад туслалцааг үзүүлсэн эсэх зэрэг олон асуудал тодорхойгүй байна. Ч.Ундрам гишүүн энэхүү ёс зүйгүй, Эрүү, Зөрчлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлээ “Миний хувийн асуудал” хэмээн тайлбарлаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлган хариуцлагаас зайлсхийж байгаа нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүний хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл юм. Өнөөдөр жирийн иргэн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон (УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй гэмт хэрэг гэрчийн олон нийтэд цацсан видео бичлэгээр олон нийтэд ил болсон) тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, 7-30 хоног баривчлах, Эрүүгийн хуульд заасны дагуу зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл эрхэм гишүүн энэ бүх хариуцлагаас зайлсхийхийн зэрэгцээ бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн боловсрол, ёс зүй, хүмүүжлийн асуудалд УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ далайлган оролцож байгаа увайгүй явдлыг Монголын нийт эцэг, эхчүүд эрс буруушааж байна. Иймд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор нэн даруй хэлэлцэж, шийдвэрлэх, "Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсэг"-ийн гишүүнээс хасах, Байнгын хорооны гишүүнээс татгалзуулах, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах зэрэг асуудлыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлэж олон нийтэд хариу мэдэгдэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням та бүхнээс шаардаж байна. Бид ийм ёс зүйгүй хүнээр Боловсролын хууль гардаж батлуулахыг эрс эсэргүүцэж байна.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл…
2023.03.27
Зочин 2023-03-27 150.129.140.138
ёс зшй чинь хийсэн ажлаа баллаад хаячлаа их юм хүлээж байсан юм
Зочин 2023-03-27 202.21.117.10
Мундаг гишүүн
Зочин 2023-03-27 202.9.47.62
иим балай авгайгаар төсөл удирдуулахаар сонгож л бдаг.баталж л бдаг. таарсан таар шуудайнуудаа. Занданшаамараа та нар бүгд зайлаад өгөөч..
zochin 2023-03-27 192.82.84.30
baliar buzar haltar avgai ih hurliin gishuunees ni erguulen tatah heregtei
Хулгайч женко 2023-03-27 124.158.125.118
Энэ авгай ер нь мэдрэл талдаа анхаарч эмнэлэгт үзүүлэхгүй бол сэтгэцийн өвчин дамжирвад аюлтай
Зочин 2023-03-27 153.137.40.188
Зөв! Ийм архичин,з**х*й,хүчирхийлэгч УИХ-н гишүүн ч байх эрхгүй!!!
Зочин 2023-03-27 150.129.142.220
ЗӨВ – монголчууд бүгдээрээ ТИЙМ саналтай байгаа шүү , БАЙДСАН гүү зайдлаад шогшцогоов доо , … аа
Зочин 2023-03-27 202.9.46.210
УИХ-ын гишүүн байх ч ёс зүйгүй амьтан болдоо.
зочин 2023-03-27 59.153.112.66
Охинтойгоо харьцаж байгаа байдлаас нь харвал тун түрэмгий, хэрцгий зан авиртай эмэгтэй харагдсан.
Зочин 2023-03-27 66.181.181.27
Удам муутай хүн яана яана гэдэг билээ дээ, үнэн л юм бнаа !!!
Зочин 2023-03-27 66.181.189.231
Deed bolovsroliin huuliiin ahlagch gn uu MUIS-iig samarsan avgai sh dee
Зочин 2023-03-27 103.26.194.155
ичихгүй юм даа
Зочин 2023-03-27 124.158.64.181
Эцэг эхчүүдийн зөвлөл гэгч өвчтэй эргүүчүүдийн зөвлөл гэж харагдлаа. Энэ Ундармаа яачихсан юм? Бухимдсандаа
өөрийнхөө охиныг сандлаас татаж унагаа л биз, юун сүртэй юмбэ? Манай эхчүүдэд байдаг л юм. Та нарын дунд үүнээс аймаар үйлдэл байж л байгаа….. Юмыг дандаа нэг тийш нь туйлшруулна муу пиз канууд та нар өөрсдийгөө хичээ. Сав л хийвэл хийрхдэгээ боль, эцэг эхийн зөвлөл гуай нараа…. новнуудаа.
Хулгайч женко 2023-03-27 124.158.125.118
Ёи юундаа бухимдаав тэгээд чи ч гэмэн хүүхдээ тэгж зодоод яваач шдээ х****л урсгаад л хогийн шаахай минь
Зочин 2023-03-27 64.119.19.144
хүчирхийлэгч Ширээ ундрамаар хууль батлуулж байдаг бид ч яасан улс вэ дээ
Сонгогч 2023-03-27 185.220.101.33
Өнөрболор гишүүн, Шилэн Цогоо нартаа баярлалаа. Энэ муухай хүнийг цаашид ямар ч ажлын хэсэгт оруулж болохгүй. Сэлэнгэчүүд дахиж сонгохгүй
Зочин 2023-03-27 59.153.112.134
За Дарваан хар бүүр цаашаа шүү
Иргэн 2023-03-27 192.82.76.97
Уг нь хууль иргэдийн дундаас эхтэй байх ёстой. Түүнийг УИХ нягтлаад баталдаг байх нь зөв. Бүрэн эрх энэ тэр гээд өөрсөндөө зориулсан хууль боловсруулж баталчихаад, иргэдийн эрхийг дээрэмдэж эзэмдээд , хулгайч ,луйварчид гээд цоллуулаад байх нь тэдэнд тааламжтай байдаг бололтой.
Сэтгэлзүйч 2023-03-27 203.98.77.114
Энэ хүүхэн гишүүн байх эрхгүй бөгөөд одоо сэтгэлзүйн хувьд өөрөө өөрийгөө зөвтгөх хиймэл хамгаалалт дотроо бий болгон хандаж байгаа нь сүүлд өгсөн ярилцлагуудаас харагдаж байна, Энэ байдал удах юм бол энэ хүн өөрөө зөв бурууг ялгах аа байж, өөртөө болон гэр бүлдээ улам хүндрэл учруулах болно, мөн нийгэмд улам хор хөнөөлтэй байж иргэдийн стресс-ийг нэмж төр засагтаа итгэх итгэлийг улам алдана
Зочин 2023-03-27 202.126.89.18
Үр хүүхэд, гэр бүлээ хайрладаггүй эмэгтэй бусад хүмүүсийг хайрлах уу? Энэ харгис эмэгтэй гишүүн байх эрхгүй. Хөгжилтэй шудөрга оронд энэ эмэгтэы ял эдэлж байгаа…
Зочин 2023-03-27 124.158.107.35
ингээд л явчих хэрэгтэй их хурлын гишүүн гэхэр бусдаас давуу эрхтэй байх ёс байхгүй
судлаач 2023-03-27 202.131.251.130
Сэлэнгэд ХААИС байгуулна гэж тэнэгтдэг хүүхэн шүү. ИХ сургуулиудийг хөдөө нүүлгээд цогцолбороор хөгжүүлнэ гэж тэнэгтдэг эргүү сайд байгаа.Монголд дээд боловсрол 1942 оноос эхэлж суурь нь тавигдаад 1958 оноос эхэлж төрөлжиж хөгжсөн. Энэ бол зүй тогтол.Их сургуулиудийг нэгтгэж ниилүүлнэ гэдэг бол маш тэнэг асуудал.Хөдөөний залуучууд эрдэм номоос гадна соёлд суралцах гэж хотод ирдэг юм даа.Энэ Энхамагаланг нэг захын суманд суулгаад боловсролыг хөгжүүл гэвэл болох уу? Онигоо болно шүү дээ.
Зочин 2023-03-27 124.158.109.175
Их дээд сургуулийг хотоос гаргана гэдэг бол боловсролын тогтолцоог нугаслаад, орон байшинг нь авах гэсэн хоёр зорилготой ажил…
Зочин 2023-03-27 202.9.47.62
түрүүчээс нь хэрэгжээд эхэлчихсэн бна. ХҮИС ииг МУИС д нэгтгээд байр.газарыг нь хүчээр булааж авах төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн бөлгөө..
Үнэн үг 2023-03-27 192.82.80.245
Хариуцлага хүлээлгэхгүй болохоор бүр даварсан бнлээ. Би яасын бэ гээд том том дуугараад явж байх юм. АРХИЧИН, ХҮЧИРХИЙЛЭГЧ, з**х*й гээд бүх муу муухай нь нийтэд цацагдсан хүнээ УИХ өөгшүүлж бн. Нөгөө айхтар ёс зүйн хороо нь бузар булайг нь нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж бн.
зочин 2023-03-27 202.131.245.69
Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны тийм бичлэг байсан бол бөөн асуудал үүсээд жигшүүлэх үйл ажиллагаа идэвхтэй явж байгаа даа. Энэ УИХ-ын гишүүн юу чболоогүй мэт өөрийгөө өмөөрөөд нөхрөө буруутгаад, бусад УИХ-ын гишүүд нь огт мэдээлэлгүй юм шиг юунд найдаад сууж байгаа юм бол. УИх-ын дарга, МАН-ын дарга, ерөнхий энэ тэр нарийн бичгийн дарга нар ийм гишүүдээсээ ангижраач, худлаа уриа лозунг яриаад сууцгааж байдаг.
Зочин 2023-03-27 192.82.67.61
Зөв зөв
Зочин 2023-03-27 59.153.114.194
Энэ хүүхэд дарамтлагч авгайгаа татаачээ