“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн 120 оролцогч шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн 120 оролцогч шалгарлаа

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн 120 оролцогч шалгарлаа

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас ЕБС-ийн багш нарын дунд зарласан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах шилдэг 120 оролцогч шалгарлаа.

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд ажилладаг 240 асрагч, сувилагчийг чадавхжуулж, хувь хүний хөгжлийн болон мэргэшүүлэх сургалтад хамруулан, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломж олгосон билээ.

Харин энэ жилийн хувьд тус хөтөлбөрийг ажил мэргэжлийн онцлог ихтэй, улс орны ирээдүйд чухал үүрэг, нөлөөтэй багш эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой хэрэгжүүлж байгаа юм.

Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөрт шалгарсан нийт 120 багш хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол, сэтгэл зүй, эрүүл мэнд болон гоо зүйн сургалтаас сонгон хоёр сарын турш танхим болон онлайн хосолсон хэлбэрээр суралцах юм. Өөртөө үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийх, шалгарсан 120 оролцогчийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Хөтөлбөрт оролцохоор шалгарсан нийт оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсье!

Жич: Эдгээр оролцогчдод утсаар болон цахим шуудангаар нь бид мэдээлэл хүргэх болно.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж