Украин Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Украин Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсэв

Украин Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсэв

ОХУ тактикийн цөмийн зэвсгээ Беларусьд байршуулна гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг Украин хүсч байна.

Хэрвээ Беларусь улс Оросын цөмийн зэвсгийг байршуулбал Европын холбооны зүгээс шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгийг холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел өчигдөр /2023.03.26/ хэллээ. "Беларусь улс Оросын цөмийн зэвсгийг байршуулах нь Европын аюулгүй байдалд заналхийлсэн хариуцлагагүй үйлдэл юм. Одоо ч тэдэнд болих эрх нь бий, өөрсдийнх нь сонголт. Европын холбооны зүгээс хориг арга хэмжээ авахад бэлэн байна" гэж тэр жиргэжээ. Украины Гадаад хэргийн яам ч бас барууныхныг цөмийн шантаажийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

ОХУ нь стратегийн өндөр хүчин чадалтай, алсын тусгалтай цөмийн зэвсгээс илүүтэй тактикийн гэх жижиг хэмжээний зэвсэг ашиглах магадлал өндөр гэж шинжээчид үзэж буй.

Гэхдээ АНУ ч бас Бельги, Герман, Итали, Недерланд, Турк улсуудад ижил төрлийн зэвсэг байршуулдаг гэж Путин хэлжээ. "АНУ олон арван жил ийм зүйл хийсэн. Тэд холбоотнуудынхаа нутаг дэвсгэр дээр тактикийн зэвсгээ эртнээс байршуулсан. Би Лукашенкотой ярьсан, тэр ч бас санал нэг байна" гэж тэр хэлэв. Энэхүү зүйрлэл нь төөрөгдүүлсэн утгатай бөгөөд ОХУ-ын үйлдлийг зөвтгөхгүй гэж Германы Гадаад хэргийн яамны албан тушаалтан мэдэгдсэн байна.

Эх сурвалж: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж