Ньюс хөтөч: Шилэн ажиллагааны талаар Н.Учрал мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Шилэн ажиллагааны талаар Н.Учрал мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Шилэн ажиллагааны талаар Н.Учрал мэдээлэл хийнэ

NEWS агентлаг өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


08.00 цагт

  • Монголын Банкны холбооноос банкны салбарын тоймыг танилцуулна.

08:30 цагт

  •  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: Бүжгийн спорт, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүн домог” бүжгийн их наадмыг зохион байгуулна.

10.00 цагт

  •  УИХ дахь намын бүлгүүлд хуралдана.

11.00 цагт

  • ЦХХХ-ийн сайд Н.Учрал "Шилэн ажиллагаа" хэвлэлийн хурал Төрийн ордны Засгийн газрын хэвлэлийн индер дээр хийнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд ХУД-ийн иргэн Д.Нина, ХУД-ын төлөөлөгч Б.Жагар нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон цагаатгалын ажил хариуцсан албан тушаалтнуудад биечлэн уулзах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт

  •  Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст: Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл өгнө.
  • УИХ-ын гишүүн Ж.Батсуурь зарим хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр гарсан мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх тул та бүхэн сурвалжилж өгнө үү.  Төрийн ордны 3 давхрын Их хурлын даргын өрөөний үүдэнд болно.

12:00 цагт

  •  “One Event Hall”-д.Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно. Энэ удаад УИХ-ын гишүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМДЕГ, Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ, эмч нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзана.

14:00 цагт

  •  БШУЯ-нд: "1000 инженер" төслийн энэ жил явах оюутнуудад батламж гардуулах ёслол болно. /401 тоот/
  • Сэтгэл судлалын онол, практик хэрэглээ эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн 9-р байр 508 тоотод болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж