Дорнод аймагт өнгөрсөн өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг ажиллах явцдаа үхсэн зээр их хэмжээгээр булж байсан үйлдлийг хөндлөнгийн хяналт тавьж илрүүлжээ. Улмаар энэ асуудалтай холбогдуулан газар дээр нь хяналтын ажлын хэсэг ажиллуулж эхэлсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлэв. Тэрбээр цахим хуудастаа "Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд нар орсон.
Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн. Үүнд:
-Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна" гэжээ.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ