Хонь
Энэ долоо хоногт эрүүл мэндийн байдал сайн байх боловч ийш тийш аялахаас зайлсхий. Таныг ядрааж, стресстүүлэх зүйл тохиолдож магадгүй. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирж, санхүүгийн байдал сайжирна. Хаа хамаагүй цацлаад байхгүй ч хааяадаа олсноо бусадтай хуваалцаж байх зүгээр шүү. Хайртай, дотны хүмүүсээ нэг удаа баярлуул. Шаргуу хөдөлмөрлөж, хичээсэн тань удирдлагуудад үнэлэгдэнэ. Гэвч байнга оройтож харьснаас болж ар гэрт асуудал үүсч магадгүй. Тиймээс ажил амьдралын тэнцвэрийг хангахыг хичээ. Аливаа ахиц дэвшил гэдэг зүйл хувь хүний эгог ихэсгэдэг. Таны хувьд энэ нь илүү хурцаар илрэх төлөвтэй байна. Бардам зангаа дар.
Үхэр
Энэ долоо хоногт та найз нөхөдтэйгөө сайхан газраар аялана. Гэхдээ аяллын үеэр хоол хүнсээ тохируулж явахыг зөвлөе. Эс бол гэдэс ходоод хямрах магадлалтай байна. Санхүүгийн байдал олон талаар дээшилнэ. Удаан хугацаанд хойшлуулсан зээл, төлбөрүүдээ төлж дуусгана. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь нөлөө бүхий чухал хүмүүсээр хүрээлүүлэх боломжийг танд олгоно. Таны бусдад нөлөөлөх чадвар энэ долоо хоногт олон эерэг үр дүнг авчрана. Өөрийнхөө чадварт хэд бардсанаас болж даахгүй нохой булуу хураахын үлгэр болох вий, анхаараарай. Та нэг зүйлдээ төвлөрөхийн оронд юм юманд орооцолдох гээд байдаг хүн юм. Хэрвээ та уралдаант шалгалтад бэлдэж байгаа бол цаг хугацаа, эрч хүчийг тань барсан шаардлагагүй үйл хэрэгт амьдралаа бүү үр.
Ихэр
Энэ долоо хоног жаахан сулбагар л өнгөрөх нь дээ. Эрч хүч барж, уур хүргэсэн зарим нэг зүйл тохиолдоно. Түрэмгий үйлдэл, үг хэлээ хянахгүй бол өөрийгөө шаварт хутгаж мэдэх юм. Төлөвлөөгүй зардал гарч, санаа зовооно. Тиймээс аль болох тайван байж асуудлаас хэрхэн гарах шийдлээ бодож боловсруул. Эрүүл мэнддээ мөн багагүй мөнгө зарцуулна. Асуудал бэрхшээл их байхад таныг улам доош чангаах хүмүүс ч бас байна. Өөрийн хүрээллээ дахин нэг харж, хэн нь хэн бэ гэдгийг эргэцүүлэхэд гэмгүй. Хэн нэгэнд сохроор итгэхээс болгоомжил. Заримдаа хүнд хэцүү үед зүгээр л унтаад өгөх нь хамгийн сайн арга гэдгийг санаарай. Энэ долоо хоногт нэмэлт зардал гарахгүй ч хэмнэлтийн горимоо бүү алдаарай.
Мэлхий
Энэ долоо хоногт эрүүл мэндтэй холбоотой цөөнгүй асуудал үүснэ. Дасгал хөдөлгөөн, иогоор хичээллэж, эртнээс эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе. Амьдралын зөв дадал зуршил эрт эдүгээгийн тань олон асуудлыг шийдэж чадна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ. Ирээдүйгээ баталгаажуулсан томоохон алхам хийнэ. Гэр бүлийн хүнтэйгээ санал зөрөлдөж магадгүй. Үл ойлголцлоос болж хэн хэнээ хүндлэх хүндлэл үгүй болж, хайхрамжгүй уур амьсгал гэрт үүснэ. Харин ганц бие хүмүүсийн хувьд таатай долоо хоног болно. Зарим нь гэрлэх санал хүлээж авна. Карьертай холбоотой аялалд гарч магадгүй. Гадаадад суралцах гэж буй бол энэ долоо хоногт багагүй ажил хөөцөлдөх шаардлага гарна. Бүтэлгүйтлээ ч дараагийн боломж таных байх болно.
Арслан
Энэ долоо хоногт айхавтар хичээгээгүй байсан ч аз танд ойрхон байна. Найз нөхөд, ойр дотныхон тань таны алхам бүрийг дэмжиж, санхүүгийн байдлаа сайжруулахад туслана. Санхүүгийн байдал сайжирч өр зээлнээсээ ангижирч чадна. Гэхдээ шаардлагагүй эд зүйлс худалдан авахаас зайлсхий. Хошин мэдрэмжийнхээ ачаар олны дунд нэр хүндээ өсгөж, чухал хүмүүсийн анхаарлыг өөртөө татна. Оюутнуудад гадаадад сурах боломж гарч магадгүй. Бүх зүйлийг анхнаас нь хийдэлгүй зөв гүйцэтгэхийг зөвлөж байна. Таны гаргасан бизнес төлөвлөгөөг удирдлагууд тань сайшаана. Цалин, урамшуулал тань нэмэгдэж ч магадгүй. Хайртай хүнтэйгээ харилцаа сайн байна. Хооллох зуршил болон унтах цагтаа анхаарал хандуул. Бусдаар бол таны эрүүл мэнд сайн байна.
Охин
Танд л гэж тусгайлан зориулсан мэт таатай долоо хоног хүлээж байна. Ажил төрөл, хайр дурлал, мөнгө санхүү бүх зүйл бүтэмжтэй сайхан байна. Та аялал болон маркетингийн зардалд багагүй мөнгө зарцуулах төлөвтэй байна. Карьераа өсгөх сайхан боломжууд гарч ирнэ. Ажил дээр цаг минут бүр таатай өнгөрнө. Танд өгч буй бүхий л үүрэг даалгаврыг шүүрч аваад гялалзуулахад бэлэн байна. Гэхдээ эрүүл мэнддээ бага зэрэг санаа тавиарай. Хоол хүнсэндээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийхгүй бол гэдэс ходоод тавгүйтэх магадлалтай байна. Гэр бүлийнхээ ахмад хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Заримдаа асуудлыг заавал шийдэх гэж дайрахаас илүү чимээгүй өнгөрөөх нь өлзийтэй байдаг. Ирээдүйн төлөвлөгөөгөө нарийн гарга. Ямар нэг чухал шийдвэр гаргахаасаа өмнө ахмад хүнээс зөвлөгөө ав.
Жинлүүр
Тэвчээрийг чинь шалгасан хэд хэдэн үйл явдал тохиолдоно. Яарч адгах хэрэггүй, байдлыг тайван ажигла. Хамт ажиллагсадынхаа тусламжтайгаар хүндрэл бэрхшээлийн ард гарч чадна. Карьерын тухайд хэд хэдэн сонирхолтой боломж таны өмнө гарч ирнэ. Хамгийн сайныг нь сонгох гэж хөөрхөн будилах бололтой. Бизнес эрхлэгчдийн хувьд төдийлөн амжилттай долоо хоног биш тул хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Тодорч гарч ирэх өөр боломжийг хүлээ. Санхүүгийн байдал сайнгүй. Мөнгө зарцуулах зүйл чамгүй их гарах нь. Хайртай хүнтэйгээ бага зэрэг маргалдана. Тэвчээртэй байхыг зөвлөе. Зарим зүйл дээр ахмад хүмүүсийн зөвлөгөөг дагахад буруудахгүй. Долоо хоногийн сүүлээр сэтгэл хямарч, тавгүйтэнэ.
Хилэнц
Таатай долоо хоног. Бизнесээ өсгөх сайхан боломжууд гарч ирнэ. Эргэж харалгүй зөвхөн урагшаа тэмүүлээд байгаарай. Ажлын байран дээрх уур амьсгал таатай байна. Санхүүгийн байдал сайн байна. Амттай хоол идэж, аялалд гарч, зугаа цэнгэлд багагүй мөнгө зарцуулах төлөвтэй байна. Гэхдээ хадгаламжиндээ хэдэн төгрөг хийхээ мартахгүй байхыг онцгойлон зөвлөе. Ирээдүйд тэр чинь том тус болох юм. Хайртай хүнтэйгээ цаг мөч бүрийг аз жаргалтай өнгөрөөнө. Амьдралын хань тань маш том дэмжлэг үзүүлнэ. Та харин түүндээ ямар нэг үнэ цэнтэй бэлэг бэлдээрэй. Эрүүл мэнд сайн байна. Хооллох зуршил болон дасгал хөдөлгөөндөө анхаарал хандуулахад болно.
Нум
Торгон мэдрэмжийнхээ ачаар амжилтад хүрч чадна. Удирдлагууд тань таны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлнэ. Бизнес эрхлэгчид ч төгс үр дүн үзэх болно. Хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулж, карьераа өсгөх боломжтой болно. Ажлын байрны уур амьсгал ч таатай байна. Санхүүгийн байдал сайн байна. Үнэт эдлэл худалдаж авах ч юм уу, үл хөдлөхтэй холбоотой гэрээ хийж магадгүй. Мөн аялал, зугаа цэнгэлд багагүй мөнгө зарцуулна. Жолоо барихдаа болгоомжтой байхыг зөвлөе. Хүнд мөнгө зээлэх хэрэггүй. Ямар нэг байдлаар зайлшгүй зээллээ гэхэд албан ёсны баримт бичиг үйлдээрэй. Энэ нь хожим таныг олон эрсдэлээс аврах болно. Гэр бүлдээ цаг зарцуулж, гэрийн ажилд оролц.
Матар
Танд юу тохирохыг та өөрөө л хамгийн сайн мэдэх тул илэн далангүй бөгөөд зоригтой байгаарай. Энэ долоо хоногт ирээдүйд үнэ цэн нь өсөх аливаа зүйл худалдан авбал сайн. Үнэт эдлэл, газар, байшин юу ч байж болох юм. Олон нийтийн арга хэмжээнд оролцсоноор нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоож чадна. Атганд тань ороод ирсэн боломжуудыг гарынхаа салаагаар урсгачихгүйг хичээгээрэй. Ажлын байран дээр зохицуулахад төвөгтэй, хортой уур амьсгал үүсч магадгүй. Эцэг эх болон багш нарынхаа тусламжтайгаар оюутан сурагчид амжилтад хүрч чадна. Бусдаас тусламж авахдаа эргэлзэх хэрэггүй. Онцын шаардлагагүй хэрүүл маргаанаас болж уур амьсгалаа эвдэх хэрэггүй. Эрүүл мэндийн хувьд цусны даралтаа хянаж, хоолоо цагт нь идэхийг зөвлөе.
Хумх
Мэдрэл болон хоол боловсруулах системтэй холбоотой өвчин эмгэг танд байгаа бол амдралын зөв дадал зуршлын ачаар түүнээс ангижрах боломж байна. Санхүүгийн байдал сайн байна. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдахаас зайлсхий. Ямар нэг асуудал байгаа бол тайван замаар ярилцаж шийдвэрлэхийг зөвлөе. Өөрийн чадвартаа хэт итгэснээс болж томоохон хариуцлага хүлээх гарч магадгүй. Карьераа өсгөх боломжууд гарч ирнэ. Танд хамгийн тохиромжтой нь аль вэ гэдгийг сайтар бодож байж сонгоорой. Хамт олондоо хичээл зүтгэлээ үнэлүүлнэ. Тансаг эд зүйлс худалдан авч мөнгөө үрнэ. Хайр дурлалын харилцаанд ахиц дэвшил гарна. Та хоёр хамтдаа хүндхэн асуудлуудын ард гарч чадна.
Загас
Хүнд яаран итгэлгүй сэрэмжтэй байхыг нэн тэргүүнд зөвлөж байна. Аливаа зүйлсийн утга учир, ач холбогдлыг нь эхлээд ойлгохыг хичээ. Шинэ бизнес эхлүүлж магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүйтэнэ. Хүн бүхэн танд туслах албагүй тул ийш тийшээ царай алдаад хэрэггүй. Орлого тань нэмэгдэх хэдий ч нөгөө талд зарлага гарсаар байгаа тул тэнцвэрийг хангах нь хамгийн чухал юм. Хайртай хүнтэйгээ маргалдана. Аав ээж, ахмад хүмүүсээс зөвлөгөө авахад гэмгүй. Түргэн хоол болон бусад эрүүл бус дадал зуршлаасаа сал. Алсын зорилгодоо л анхаарлаа хандуул. Ажил дээрээ шинэ санаа гаргавал бүрэн дэмжигдэх магадлалтай. Үүнийхээ тусламжтайгаар албан тушаал ахина.
Холбоотой мэдээ