НИТХ-ын 2022 оны 34-р тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан. Уг журамд “Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй” гэж заажээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгчээ. Энэ дагуу Баянзүрх дүүрэг энэ долоо хоногт ТҮЦ эрхлэгчидтэй уулзан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан бол бусад дүүрэг худалдаа эрхлэх байршил тогтоон, нүүлгэх шаардлагатай ТҮЦ-үүдийн судалгааг гаргаж байгаа аж.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар нийт 1800 орчим түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй ч зарим ТҮЦ-ийг машин эргэх эргэлт дээр буюу явган хүний гарц хаан байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байна. Ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна.
Дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ. Иймд дүүргүүдийн зүгээс аюулгүй байдал хангахгүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжтой өөр байршил зааж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй” гэв.
Д.ТУЯА
Зочин 2023-03-26 150.129.140.138
энэ түц гээч амбаарыг болиулж чадахгүй хичнээн жил ярьдаг юмбээ дараа жил бол бүүрч чадахгүйшдээ сонгуулийн жил гээд энэ бохир тойрсон ялгадастай амбаараас салах цаг аль хэдийн өнгөрсөн
Зочин 2023-03-26 202.126.94.205
Энэ түц нэртэй жорлонгуудаа бүрмөсөн хоригломоор байнөө
саппорогийн замын урд талын буудал дээрх түцнүүд архи тамхи зарна орой үдэш тэр хавийг хог н**ш шээс баасаараа бузарлаж гүйцлээ…..
Зочин 2023-03-26 66.181.160.10
замбараагүй баахан ТҮЦ-нүүдийг нүүлгэх хэрэгтэй Автобусны зогсоол дээр байгаа ТҮЦ-үүдийг ч гэсэн журамлах хэрэгтэй байна
зочин 2023-03-26 192.82.77.39
Б үх ТҮЦ-үүдийг нүүлгээчээ. Үеэ өнгөрөөсөн үйлчилгээ шүү дээ.
Өнгөрсөн зууны 90-ээд онд микротой хамт бий болсон түүхтэй үйлчилгээ.
Одооо бол дэлгүүр хоршоо пиг болсон, тэр бүү хэл орон сууцанд өчнөөн дэлгүүр
ажиллаж байна. Шээс шивтрийн үнэр шингэсэн, дээр нь хадгалалтын шаардлага хангахгүй
нөхцөлд үйлчилгээ үзүүлсээр байгаа нь энэ үйлчилгээг бүрмөсөн хаа, ТҮЦ-үүдийг зайлуул
Хотын уугуул иргэн 2023-03-26 192.82.67.78
Баянзүрх Их дэлгүүрийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэмээр байна. Яг автобусны буудалд 7-8 орчим ТҮЦ байна. Хүн хөдөлгөөнтэй газар явган хүн зөрөх зай бараг үгүй.
Зочин 2023-03-26 164.127.237.54
Нэг шинэ дарга юм уу засаг солидохоор ТУЦ-тэй дайн зарлаад л болиуулаад зеегеед эхэлдэг Овоодоо ашгуй дээ гэтэл тун удалгуй беен хэруул болж угуй болсон ТУЦ нууд нь борооны дараах меег шиг улам олон болоод л гараад ирдэг? Яасан гээд цаад утгыг нь асуухаар ….? Авилгал , Хээл , хахууль.Ийм л дахин дахин иргэдээс менге халааслах Терийн бодлого явагдаад байдаг.?!
Зочин 2023-03-26 66.181.179.144
Юу уншчихваа. Хот ТҮЦ нэртэй хоцрогдсон жорлонгуудыг гэрэл цахилгаан өгдөг гэнэ ээ
Зочин 2023-03-26 66.181.179.144
5 шарын автобусны буудалд явган хүний зам дээр хүн зөрөх боломжгүй зам руу шахаж тавьсан ТҮЦ үүдийг нүүлгээд ээ. Ар тал нь жорлон болсон. Арай л дэндүү юм
Зочин 2023-03-26 192.82.73.194
ТҮЦ нэртэй жорлон баяртай.
Зочин 2023-03-26 202.9.46.206
Хотын захиргаа ТҮЦ-үүдийг гэрэл цахилгаанаар хангаад байдаг юм уу, бүх ТҮЦ гэрэл, халаалттай болохоор оршин тогтноод байна шүү дээ. Ямар ч байсан төв гудманд 1-ч ТҮЦ үлдээхгүй байх хэрэгтэй. Баьцаад л эхлэнэ. Тэгээд ч чадахгүй биз дээ, улиг болсон шийдвэр.
Уншигч 2023-03-26 202.9.46.133
Бүх ТҮЦ явган хүний зам тагласан байдаг.
Зочин 2023-03-26 59.153.113.147
Баруун 4 замын Түцнүүд явган зам таглаад 1 метрийн өргөн хэсгээр олон зуун хүн арай ядан зөрж явдаг хурдан зайлуул
Зочин 2023-03-26 66.181.189.231
IIm balai TUTS gedg yum ulaanbaatart l bgaa Zuvshuurul uguh yamar ch shaardlaga baihgui Ene bol biznes bish Hogiin sav Zaisan deer ch bn Humuus toirch sheegeed l
Зочин 2023-03-26 66.181.161.77
Нэг мөсөн бүгдийг нь нүүлгэ. ширхэгийн юм зардаг түц нь байхгүйбол жижиг тэрэгний ч ирж зогсоод бхгүй нусцэр шүлс шээсгүй саяхан л өолно.
Зочин 2023-03-26 122.201.24.32
Зөвшөөрөлтэй гэж байлгах ёсгүй зүгээр бүрмөсөн хоригло лайтай юм
Зочин 2023-03-26 122.201.22.83
Халдвартын эцсийн буудал, энд автобус нь эргэлт хийж зогсоход их хүндрэлтэй. ТҮЦ-г нүүлгэх, мөн авто замыг өргөтгөх шаардлагатай.Түгжрэлийн сайд өөрөө анхааран ажиллах шаардлагатай.
Хүн 2023-03-26 202.55.188.39
машинаа явган хүний зам дээр тавихаа больчих, зүгээр ачаад явчилдаа чадку юм
Зочин 2023-03-26 90.193.251.156
ТҮЦҮҮД ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛЖИЛТИЙН ХҮНДХЭН ҮЕИЙН АМЬ ЗОГООХ ТҮҮХЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ОДОО ЭСРЭГ НӨЛӨӨТЭЙ БОЛЛОО. ЭРГЭН ТОЙРНЫХ НЬ я*****с ХОГ ҮНЭР ҮНЭХЭЭР ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛЖЭЭ. ОДОО БҮГДИЙГ НЬ БУУЛГАХ ЦАГ БОЛЖЭЭ. САППОРООГИЙН ЗАМЫН УРД ХОЙД ,АРД ТАЛЫН ТҮЦ АРХИНЫ МУХАЛГУУДЫГ БҮГДИЙГ НЬ БУУЛГАЖ ЦЭВРЭЛМЭЭР БАЙНА АА
зочин 2023-03-26 66.181.161.236
Багшийн дээдийн өмнөх шавааралдсан ТҮЦ-ийг нүүлгээчээ. Хамгийн их хүн зорчдог газар зөрж өнгөрөх зайгүй, хог н**ш, нус цэр хаясан, дулаан болохоор үнэр танар гэж үнэхээр хэцүү газар байна даа.
Зочин 2023-03-26 66.181.160.123
Багшиин дээдиин өмнөх түцииг нүүлгээчээ.замруу хэт шахсанаас аваар осол гардаг дугуйтай явж болдгүй
Зочин 2023-03-26 150.129.140.138
ингэж чадвал автобусны буудлууд дээр том зай гарна цэвэрхэнч болно түцийг тойроод маш их шээс бөөлжис байдаг энийг бас ариутгах хэрэгтэй болно түцнээсээ салая бүгдээрээ олон жил боллоошд
ЗОЧИН 2023-03-26 192.82.92.153
ТҮЦ ГЭЭД АМБААР 90 ОНООС ХОЙШ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ДЭЭР ТАСРАЛГҮЙ 33 ЖИЛ БАЙРЛАЖ МӨНГӨ ОЛЛОО. ОДОО БОЛОО ШДЭЭ. ХҮМҮҮС ЧӨЛӨӨТЭЙ АЛХАЖ ГИШГЭЖ БАЙХ ЁСТОЙ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ДЭЭР ХУВИЙН АМБААРАА БАЙРШУУЛЧИХААД ХЭЭВ НЭГ СУУГААД БАЙДАГ ХҮМҮҮС ОЙЛГОЖ, ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ САЙЖРУУЛЖ ӨГНӨ ҮҮ. ОРОСООС ДҮРВЭЖ ИРСЭН ХҮМҮҮС 90 ОНД ОРОСТ БАЙСАН ТҮЦ ОДОО ХҮРТЭЛ МОНГОЛД БДАГ ЮМ БНА ГЭЭД ЯРИАД БИЧЭЭД БНА
Zochin 2023-03-26 202.126.90.135
Bugdiig nuraa!! Nen yalanguya tov zam daguuh !!!!
Зочин 2023-03-26 124.158.68.176
МАНгарууд хүмүүсийн тэтгэвэрийн сан, ЭМД -ын санг анхаараасай. Гол нь энэ хоёр дээр анхаарлаа хандуулаач.
Зочин 2023-03-26 124.158.68.176
Явган хүмүүс 90% нь шүүдээ. Явган хүний замыг чөлөөлөх маш их боломж байнаа. Чөлөөлсөн газрууддаа мод цэцэг тарьж сайхан амарч суух юмсаан.Эртхэн чөлөөлж саадгүй болгоорой. Төв талбайгаа дроноор хараач, ямар ч мод зүлэггүй хувхай цементэн …..
ЗОЧИН 2023-03-26 202.9.46.105
хотын нүүр царайг гутаасан гудамжаар дүүрэн ТҮЦ- нүүдийн овоолго газар сайгүй буй боллоо. ТҮЦ- г тойроод жорлонгууд үүсэв. ҮҮнийгээ замбараатай болгооч.