ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эх оронд нь ирвэл баривчлахаа мэдэгдсэн Европын орнуудын тоо нэмэгдсээр байна. Хэдийгээр энэ нь бэлгэдлийн шинж чанартай ч барууны орнуудад Путиныг “үндэсний удирдагч” гэхээсээ илүү “гэмт хэрэгтэн” гэж үзэх нь ихэссэн тул түүний хувьд ичгэвтэр юм.
Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Путиныг баривчлах шийдвэр гаргасан. Түүнийг Украины эзлэгдсэн бүс нутгаас хүүхэд хулгайлах тушаал өгсөн гэж буруутгаж, дайны гэмт хэрэгт буруутгасан.
Удалгүй Герман уг тушаалыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн бол Мягмар гаригт Ирланд, Баасан гаригт Австри, Хорват хоёр мөн адил мэдэгдэв. Их Британи, Франц зэрэг бусад улсууд Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг сайшаасан ч Путиныг баривчлах талаар тодорхой амлалт өгөөгүй байна.
Ерөнхийлөгч Жо Байден дээрх шийдвэрийг "үндэслэлтэй" гэж нэрлэсэн ч АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн тогтолцооны нэг хэсэг биш гэдгийг онцолжээ.
Унгар улс Путиныг тус улсад айлчилбал баривчлахгүй гэж Пүрэв гаригт мэдэгдсэнээр ОХУ-ын удирагчийг баривчлахаас татгалзсан Европын ганц холбоотон болов. Тус улс НАТО-гийн холбоотон, Европын холбооны гишүүн орон хэдий ч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ОХУ-ын ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатай.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ