Талибууд гадаад улсууд руу Элчин сайдуудаа илгээв

Хуучирсан мэдээ: 2023.03.26-нд нийтлэгдсэн

Талибууд гадаад улсууд руу Элчин сайдуудаа илгээв

Талибууд гадаад улсууд руу Элчин сайдуудаа илгээв

Талибуудын засгийн газар эмэгтэйчүүд, охидыг хязгаарласнаас болж олон улсын хэмжээнд тусгаарлагдсаар байгаа энэ үед хэвлэлийн төлөөлөгч гадаад дахь Афганистаны олон улсын Элчин сайдын яамдыг хариуцахыг оролдож байна гэж мэдэгдэв. Талибанчууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхээ авч, эхэндээ илүү даруухан засаглал тогтооно гэж амалсан ч оронд нь үндсэн эрх чөлөөг хязгаарласан томоохон хориг, бусад арга хэмжээ авчээ.

НҮБ болон гадаадын засгийн газрууд эмэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлаж буйг хатуу зэмлэн буруушаав. Улмаар Пакистан, Турк, Катар, Хятад зэрэг зарим улс Афганистанд идэвхтэй дипломат төлөөлөгчийн газраа хадгалсаар байгаа хэдий ч олон улсын хамтын нийгэмлэг талибуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс болгоомжилж байна.

Тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид "Афганистанаас дор хаяж 14 улс руу дипломат ажилтнуудаа илгээсэн бөгөөд гадаад дахь бусад дипломат төлөөлөгчийн газруудыг хариуцах хүчин чармайлт гарсаар байна" гэж видео бичлэгээрээ мэдэгдэв. Захиргаа Иран, Турк, Пакистан, Орос, Хятад, Казахстан болон Араб, Африкийн бусад орнуудад дипломатуудаа илгээсэн гэж Мужахид мэдэгдэв. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Хуучин Засгийн газрын дипломат ажилтнууд Гадаад хэргийн яамтай хамтран үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард эрх баригчид Тегеран дахь Афганистаны элчин сайдын яамны хяналтыг Талибаны засгийн газрын элч нарт шилжүүлсэн юм.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Билал Карими 2021 оны наймдугаар сараас хойш Афганистаны хэчнээн дипломат төлөөлөгчийн газар хилийн чанадад идэвхтэй ажиллаж байгаа болон засаг захиргаа хэдийг нь хариуцаж байгаа талаарх тоо баримт өгөөгүй байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж