Путин цөмийн зэвсгээ Беларусьт байршуулахаа зарлалаа | News.MN

Путин цөмийн зэвсгээ Беларусьт байршуулахаа зарлалаа

Путин цөмийн зэвсгээ Беларусьт байршуулахаа зарлалаа

Путин цөмийн зэвсгээ Беларусьт байршуулахаа зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулахаар төлөвлөж байгаагаа анх удаа зарлалаа. Ийнхүү хамгийн их хор хөнөөлтэй зэвсгээ Европ болон Киевт ойртуулахаар төлөвлөжээ. Энэ нь ЗХУ задран унаснаас хойш анх удаа Орос улс цөмийн зэвсгийнхээ нэг хэсгийг өөр улсад хадгалуулж байгаа явдал юм.

Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт "Бид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг зөрчихгүйгээр Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгийг байрлуулна гэж Лукашенкотой тохиролцсон" гэж Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн "Тактикийн цөмийн зэвсгийг хадгалах агуулахыг долдугаар сар гэхэд дуусгаж, Орос зэвсгийн хяналтад хэвээр байх болно" гэв.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Путиныг тууштай дэмжигч бөгөөд Оросоос Украин руу довтлоход өөрийн орныг пуужин болгон ашиглахыг зөвшөөрсөн юм. Тэрбээр шууд дайнд оролцуулах гэсэн Путины шахалтыг эсэргүүцсэн ч Оросын байлдааны онгоцуудад Беларусийн агаарын орон зайг ашиглан, Украины бай руу пуужин харвах боломж олгосон.

Өнгөрсөн жил Оросын арми Беларусийн агаарын цэргийн хүчийг цөмийн цэнэгт хошуугаар пуужин харвах чадвартай болгож сайжруулсан бөгөөд хоёрдугаар сард Беларусийн арми Оросоос цөмийн хошуутай пуужин харвах чадвартай Искандер пуужин харвах төхөөрөмж авчирсан гэж мэдэгджээ.

Энэ талаар Путин олон улсын гэрээг зөрчөөгүй, учир нь бид "АНУ-ын олон арван жилийн турш хийж байсан зүйлийг хийж байна" гэж хэлсэн. Мөн “Бид хүлээсэн үүргээ зөрчихгүйгээр мөн адил хийнэ гэж тохиролцсон” гэв.

АНУ цөмийн пуужингаа Бельги, Герман, Итали, Нидерланд, Туркт байрлуулдаг.

Энэ оны эхээр Орос улс цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг зогсоох зорилготой АНУ-тай байгуулсан хамгийн сүүлчийн гэрээ болох Цөмийн зэвсгийн гэрээнээс гарсан.

Эх сурвалж: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2023-03-26 122.201.22.165

унгасаараа байрлуулах вэ дээ хаха. өгөр оросуудыг цөмдөөд дуусга

Avatar

Мэдэхгүй 2023-03-26 59.153.112.174

Монголын СлавУкр нар Оросоос өөр улсаас шатахуун оруулж ирээд өөрсдөө тусдаа хэрэглэдэг Штс-тай болчихвол та нарын тухай ам ангайхгүй. .

Avatar

Зочин 2023-03-26 103.212.119.138

Vхсэн еерсдее шатахуунтай, эрчим хvчтэй болъе гэхээр болгохгvй байна ш дээ тана Орос ах чинь, тэгээд ч ямар зvгэр аваа юу ханатал шахсан vнээр нь авч байна доллараар шvv. Чи бас Америкийн интернет, Америк, Емнед Солонгос гар утас хэрэглэж байгаа байлгvй дээ. Ее нээрээ Америк facebook бас

Avatar

Ovgon 2023-03-26 103.229.120.172

орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна

Avatar

Зочин 2023-03-26 139.5.217.180

Энэ нэг балай мэдрэлийн гажигт этгээд байнга л хоёр хөршийн эсрэг солиорч байх юм,

Avatar

Ovgon 2023-03-26 103.229.120.172

оросын фашистууд аргаа барж алаа маажиж байна дөө ккк. тэрийгээ ямар хэрэглэж чадах ч биш дэ ккк.

Avatar

Зочин 2023-03-26 14.224.175.203

Зев дее!! Орос vнэхээр цемтэй нь vнэн юм бол одоо л хvн амьтанд vзvvлж эргэлзээг нь тайлдаг цаг!! Оросыг цемийн з****г хийж бvтээж чадаагvй байж их олон жил хvvхэлдэйн киногоор хуурч байсан бн! Тийм техник технологийн боломж ч байхгvй, байгаа ч vгvй африкын улс юм бн гээд европын хэвлэл шуугиад удаж байна доо!!!

Avatar

Зочин 2023-03-26 66.181.180.212

АНУ бол дуртай улс орондоо цөмийн з****г байрлуулж болно. Бусад улс орон болохгүй гэсэн энэ дээрэнгүй зан л энэ дайныг эхлүүлсэн биш үү.

Avatar

Зочин 2023-03-26 66.181.160.64

Нөгөө Си Зин Пиний энх тайвны айлчлал майлчлал будаа юу …Ирхэд нь баахан нялуун үг хэлж байснаа явангуут нь " гуцваа" гэсэн байна шд

Avatar

Зочин 2023-03-26 192.82.91.84

ингэж солиорч байж орос улсаа бүр мөсөн сүйрүүллээ энэ тагжгар шар чөтгөр, хүнд ер нь хамгийн айж явах ёстой дайсан нь өөрөө л байдаг гэж үнэн шүү, одоо ч батлагдсаар л, харин үүнийхээ оронд чөлөөт сонгууль ардчилсан нийгмийг цогцлоогоод эдийн засгаа улам бэхжүүлсэн бол бялрусь байтугай балтийн орнууд, украйн нь даган баясах байлаа, одоо нэгэнт өөрөөсөө болж өөртөөтэйгөө адилхан дайсан бэлдсэн, сүйрэлд л хүрнэ.

Avatar

Зочин 2023-03-26 202.126.89.185

Дээрэлхүү оросуудын эцсийн арга бх даа

Avatar

иргэн 2023-03-26 66.181.190.244

Беларус дэлбэрээд Орос үлдэнэ

Avatar

Зочин 2023-03-26 202.131.245.243

Маш зөв. Оросууд олон жилийн өмнөөс анхааруулж, сануулсаар ирсэн.

Avatar

Зочин 2023-03-26 139.5.217.180

АНУ-ын цэргийн базууд дэлхийн 100 -аад оронд байрладаг, ийм базууд ОХУ-ыг тойроод байрлаад байна, ,Мөн европын 6-7 оронд америкийн 200-аад цөмийн пуужин бий гэдэг, Швед Финляндыг НАТО-д элсүүлж ОХУ-тай хиллэдэг хилээ 1000 км-ээр уртасган, Украинд цэргийн базууд байгуулж ОХУ-д ойрын зайнаас ,5 хан минутын дотор цөмийн цохилт өгөхөөр санаархаж байна, Барууны цэргийн төсөв оросынхоос 20 гаруй дахин их байна, ОХУ, Белорусь өөрийгөө хамгаалах чадвараа бэхжүүлэхээс өөр арга үгүй

Avatar

Зочин 2023-03-26 202.21.124.69

Жартгар чавганц аллааа

Avatar

ЗОЧИН 2023-03-26 202.9.46.105

ОХУ цөмийн зэвсгийн номлолдоо "түрүүлж цохиолт өгнө" гэж өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна

Avatar

лхагва очир 2023-03-26 66.181.161.206

хүссэн зүылээ хийхэд нь хэн ч яаж ч саад болж чадахгүй нь үнэн юм даа.

Avatar

Зочин 2023-03-26 66.181.181.27

Өөрөө өөрийгөө сөнөөхөд нь хэн ч саад хийхгүй л дээ ! х***а Ши жин пин дэмжээд байдаг нь Орос хурдан сөнөө сэй л гээд байгаа хэрэгшүү дээ !

Avatar

Зочин 2023-03-26 139.5.217.180

ОХУ-ыг өдөж цөмийн дайн өдөөвөл дэлхий түүний дотор АНУ хэдхэн минутын дотор нүүрс болно

Avatar

Зочин 2023-03-26 66.181.186.198

Эхлээд өөрөө нүүрс болох байхаа. Оросын нийт эдийн засаг АНУ-ын цэргийн зардалд ч хүрдэггүй гээд ярьвал Орос АНУ-ын хажууд өчүүхэн бөөс…

Avatar

Зочин 2023-03-26 139.5.217.180

ОХУ, АНУ-ын дэргэд өчүүхэн гэнэ үү, Тэгвэл барууны 50 орон бүлэглэж ганц орос рүү бүх чиглэлээр дайрч дайсагнаад бүх дайн өдөөгөөд ямар ч үр дүн гаргаж чадахгүй байгаа юм, Чи л харин өчүүхэн бөөс

0 0
Avatar

Зочин 2023-03-26 141.156.129.149

Sunuh muruuruu sunuhgui bas Belarusiig hulduu chireh ni

Avatar

Зочин 2023-03-26 192.82.77.237

Эргүү мал…

Avatar

Зочин 2023-03-26 124.158.68.176

Тийм, эргүү путин эргүүтсээр байна. Өөрөөс нь бусад улс цөмийн зэвсэггүй юм шиг эргүүтэх юм. Аргагүй дээ , путины хувьд сүйрэл болсоныг тэр өөрөө мэдэж л байгаа.

Avatar

Зочин 2023-03-26 139.5.217.180

баруунд худалдагдсан мал

Avatar

бүгд 2023-03-26 64.119.27.219

БУШ ХЭЛЭХДЭЭ"ПҮТИНИЙ НҮД ӨӨРИЙНХ НЬ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ ИЛЭРХИЙЛДЭГ" ЭГСЭН. ЭНЭ ЖАРТГАР ШАР ЧӨТГӨР ҮНЭХЭЭР ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ДАЙСАН, ЯРГАЧИН БОЛЖЭЭ. УЛС ОРНОО БОДДОГГҮЙ АРД ТҮМНЭЭ ТҮЙМЭР ДОР ХАЯЖ ӨӨРӨӨ НЭР ТӨР ОЛОХЫН ТӨЛӨӨ ЭХИЙГЭЭ ЗОЛИХООС БУЦАХГЙ БААС ЮМДАА ЭНЭ ПҮТИН ГЭДЭГ ШАР ХУВАЛЗ ЧӨТГӨР. ОРОС ГҮРЭН ЭНЭ МАЛЫН ГАРААР СҮЙРЭХ ТАВИЛАНТАЙ БАЙЖЭЭ ХӨӨРХИЙС

Avatar

Зочин 2023-03-26 103.212.119.138

Энэ шуналт евген хувийн амбицаасаа болоод Орос орноо ард тvмнээ дэлхийд юу ч биш болгоод одоо Белорусийг чирлээ дээ

Avatar

Зочин 2023-03-26 66.181.181.27

Улаан коммунист чекист, фашист Путлер хувийн амбицаа гүйцэлдүүлэхийн тул хүн төрөлхтнийг сүйрүүлэх гэж бна ! Улс орон нь эдийн засгаар 6-д орчихоод байхад энэний АНУ-тай цэргийн салбарт өрсөлдөх гэж юу байдгийн бэ ?! АНУ өнөөдөр эдийн засгаар ч, цэргийн талаар ч дэлхийд тэргүүлж бна. Оросын фашизм дайны хэнээрхэлд хөтлөгд өж яваад мөдхөн сөнөнө !!!

Avatar

Зочин 2023-03-26 141.156.129.149

Top10-s multarsan. Odoo Brazil, Australia zereg ornuudtai zeregtsej yavaa.

Avatar

зочин 2023-03-26 192.82.72.58

Эдийн засгаараа 13р байрлуу шидэгсэн,ирээдүйд бүүр ч хойшоо ухрах биз

Avatar

Зочин 2023-03-26 66.181.181.27

Болж болж, муу муужгай !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж