Хилчин спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, эмэгтэй боксчдын түүхэн дэх оргил амжилтын эзэн боллоо. Тэрбээр энэ тэмцээнд тун одтой тоглож, нэгийн даваанаас Франц, БНХАУ, Узбекистан, Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.Түүний өрсөлдөгч нь эзэн орны боксчин, залуучуудын дэлхийн хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга Ниту Гангас байв.
Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.
Ийнхүү Монголын баг энэ удаагийн ДАШТ-ийг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.
Зочин 2023-03-25 64.119.16.70
баяр хүргэе монгол урагшаа
Зочин 2023-03-25 66.181.161.130
Эн тэнцүү юу байхав дээ. 5:0-ээр ялагдахаас дор юм гэж юу байхав. Тамирчиндаа амжилт хүсье!
Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-03-25 202.21.107.2
Гавъяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатын үүсгэн байгуулсан "Талын бүргэд " боксын клубынхэн .. Олон алдартануудыг
боксын спортод сургасан … Түүний хүү Т.Эрдэнэбаярч жааханаасаа хичээлэж … алдарт боксчин болсон…. Чита..Борзя..Краснокаменскийн ширэн бээлийтэй залуустай уулзалт …Сансрын нисэгчдийн нэрэмжит тэмцээн зохиож санаачилж байсан… Төмөрбат аа бид хоёр ..Шинэ дублёнко зарж … өсврийн боксчдын.. зочид буудлын байр ..вагоны зардлыг нэг удаа дааж байсан түүхтэй.
Зочин 2023-03-25 103.57.93.239
Хоёр дүүдээ баяр хүргэе ! Дорнот аймгийн дасгалчуулагч Т.Эрдэнэбаяр Алдарын дасгалчуулагч А.Гантулга нарт баяр хүргэе ! Амжилт хүсье !