Украины засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх онгоцыг худалдан авах хоёр жилийн хугацаатай туршилтын төслийг дэмжлээ.
"Ялалтын төлөөх жинхэнэ түүхэн тогтоол батлагдсан бөгөөд энэ нь дотоодын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэх, фронтод хүргэх ажлыг ихээхэн хурдасгах юм. Хамгийн чухал нь Украины цэргийн техникийг эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болно. Дрон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хөгжүүлж, өргөжүүлж, гадаадын компаниудтай өрсөлдөж илүү идэвхтэй ажиллах боломжтой болно. Шаардлагагүй цаас, хүнд суртлын ажилд хэдэн сар зарцуулалгүйгээр нисэгчгүй нисэх онгоцыг фронтод шуурхай хүргэнэ" гэж Дижитал өөрчлөлтийн сайд Михайло Федоров хэллээ.
Мөн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын бие даасан байдал нь улс орны батлан хамгаалах чадавхийн нэг хүчин зүйл гэдгийг Батлан хамгаалахын сайд Олексий Резников хэлсэн юм.
Украины үйлдвэрлэгчид янз бүрийн төрлийн 75 нисгэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэх өргөдөлөө Батлан хамгаалах яаманд ирүүлсэн. Одоогоор 16 үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулаад байна. Батлан хамгаалах яам 2023 онд нисгэгчгүй нисэх онгоцны худалдан авалтад 20 тэрбум украин гривен зарцуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ