Макроны тансаг цаг шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2023.03.25-нд нийтлэгдсэн

Макроны тансаг цаг шүүмжлэл дагуулав

Макроны тансаг цаг шүүмжлэл дагуулав

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлтийн талаар ярилцлага өгөх үеэрээ тансаг цагаа тайлсан нь шүүмжлэлд өртжээ. Тус улсад тэтгэврийн насыг 62-64 болгон нэмэгдүүлэх шийдвэрийн эсрэг жагсаал цуглаан, ажил хаялт өрнөж буй.

"Цаг нь ширээн дээр харшаад байсан тул тайлсан" гэж ерөнхийлөгчийн төлөөлөгчид мэдэгдсэн. Гэвч Макроныг шүүмжлэгчид цаг нь түүнийг ард иргэдтэйгээ холбоогүй байгааг харуулж байна гэв. Цагийг 80 мянган еврогийн үнэтэй гэж шүүмжлэгчид хэлсэн ч ерөнхийлөгчийн төлөөлөгчид үүнийг үгүйсгэжээ.

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд сөрөг хүчний Ла Франс Инсумза намын гишүүн Клеменс Гуетте оролцож буй. Тэрбээр твиттер хуудсандаа "Ерөнхийлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүст байхгүй худалдан авах чадвартай" гэжээ.

Харин ерөнхийлөгчийн ордоноос мэдээлснээр ерөнхийлөгчийн цаг "Bell & Ross BR V1-92" загвар бөгөөд 1660-3300 еврогийн хооронд үнэтэй гэв. Макрон энэ цагийг жил хагасын хугацаанд тогтмол зүүж байгаа аж.

Макроныг баячуудыг дэмждэг гэж улс төрийн өрсөлдөгчид нь шүүмжилсээр ирсэн. Тухайлбал, хоёрдугаар сард Макрон дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Жефф Безосыг Францын хамгийн дээд шагналаар шагнасан нь хэл аманд өртсөн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж